ИРГЭН: Амьдралд хөл тавьж байгаа хүүгийн минь урмыг хугалсан “Gold`s gym“-ийнхэнд баярлалаа

Moderator
2022/10/07

Иргэн "Миний хүү энэ жил 18 нас хүрч, амьдралдаа анх удаа ажил хийхээр шийдэж өөрөө хайж байгаад Gold`s gym-д ажилд оров. Ганц сар л ажиллаад хичээлдээ анхаарлаа хандуул гэсэн аав ээжийн зөвлөгөөний дагуу ажлаас гарсан юм.

Энэ ажил бол миний хүүгийн амьдралын гараа, анхны ажил, анхны цалин байлаа.
Цалингаа авна гэсэн бөөн хүлээлттэй байсан ч хойшлуулсаар байгаад 10.05-нд цалин нь буух болов.
Ээлжилж ажилладаг энэ ажилд хүү маань 12 удаа гарч ажиллажээ. Амласан цалин нь нэг гараа нь 34к байв. Хамт олон дунд орж ажиллаад үзэг, өөрөө ч ажил хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан болохоор өөрөө хөдөлмөрлөөд цалин авч үзэг гэж бодсон юм. Оройн ээлжийн ажил нь 23 цагт тардаг ч тооцоогоо нягталсаар шөнө дунд өнгөрөөж тарна. Өнөөдөр нэг ундааны тооцоо зөрөөд тэрнийхээ учрыг олох гэж байгаад удчихлаа гэсээр ирсэн удаа бий.
Өчигдөр харин цалин маань буусан гээд дуу муутай байхаар нь учрыг нь асуувал 140к цалин өгчээ. Шалтгаан нь тэр хэмжээний ус ундаа дутсан юм байх. Амласан цалинг нь бодоод үзвэл 400к орчим авах байсан юм болов уу даа. Ээлж солих бүрд тооцоогоо нягталдаг, ус ундаагаа бүртгэдэг газарт тийм дутагдал гарах уу. Ажилчид нь ус ундааг тэгж замбараагүй уух уу.
Амьдралд хөл тавьж байгаа хүүгийн минь урмыг хугалсан Gold`s gym-ийнхэнд баярлалаа гэж байгаагийн учир нь амьдрал ямар байдгийг, хүмүүс ямар муухай байдгийг, хүн бүрд итгэж болохгүйг, хүн чамайг яаж ашиглаж болохыг, дотроо бодолтой дороо суурьтай байх ёстойг ойлгуулсан амьдралын хичээл заасанд баярлалаа гэж байгаа юм.
Адилхан л бизнес хөөж амьдардгийн хувьд хэлэхэд хүн чанараа алдахгүй л явбал ажил үйлс өөдрөг явдаг юм даа л гэмээр байна. 18-тай хүүгийн амьдралын тодорхой цаг хугацаа, хүсэл мөрөөдлийг хэдхэн төгрөгөөр зальдаж аваад баяжихгүй л болов уу даа.
Хэрэв тэр мөнгөөр ар гэрээ тэжээдэг хүүхэд байсан бол яана. Тэр мөнгөөр ээждээ эм авч өгөх гэж байсан бол яана. Эсвэл бүр өнчин өрөөсөн олон дүү нартай хүү байсан бол яана. Бусдын урмыг хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ…
Gold’s gym баярлалаа" хэмээжээ.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.224
    2022/10/08

    ихэнх газруудын бодит байдал энэ шүү дээ... хүндээ ээлгүй нийгэм шүүдээ

    Хариулах
  • 192.82.68.189
    2022/10/08

    Арай ч ингэж болохгүй

    Хариулах
  • 202.9.47.38
    2022/10/08

    Бэртэгчин новшнууд дандаа хулхидна

    Хариулах
  • 66.181.161.40
    2022/10/07

    Ewii min minii hvvgees yalgaa uy bhaw ymar muuhai um be mungiig ni gvitseej uguuche zahiral ntr ni uuruu hvvhedgvi uy iim hvvhed btugai hvn hulhiddag gazruudiig arga hemjee awdag bolgomoor bnaa iimerhvv hvn chanargvi zan gargaad bwal minii ch chinii ch vr hvvhed ireedvidee itgeltei amidarch chadahuu tr zahiraliinh ni utasni dugaariig tawi bvh hvmvvs zalgii bi ch bas helmeer bn

    Хариулах
  • 202.21.116.26
    2022/10/07

    цалин мөнгөө өгөхгүй хулхидаж байгаа байгууллагуудыг шалгаж торгож шийтгэх газар байдаг юм болуу, Луйвардаж байж л ашиг олдог юм байх даа,

    Хариулах
  • 202.72.245.125
    2022/10/07

    Солонгосын CU гэж сүлжээ дэлгүүр бас их хулхи Оюутан охиныг ажиллуулчихаад сарын сүүлд цалин өгөх болоход тийм ч юм дутсан гээд юу ч өгөөгүй Ийм байж яаж ажиллах хүч тогтох вэ дээ Бизнес хийж байгаа бол ядаж хэлсэн амандаа үнэнч байх чиньгол юм шүү дээ

    Хариулах
    • 66.181.166.38
      2022/10/31

      Дутаасан бол хасах л хэрэгтэй шт

  • 202.9.46.3
    2022/10/07

    ХҮМЭН ЭМИЙН САН сард 196 цаг ажиллахад 521 мянгын цалын авч байна

    Хариулах
  • 202.9.46.3
    2022/10/07

    hurmen emin san bas ylgaa alga daa 1200000 geed orson sariin suuld 521 mynga ugch bna ugluu 8 aas oroi 10 hurtel neg honog amraad neg honog garhad 196 tsag ajillasan

    Хариулах
  • 139.5.219.231
    2022/10/07

    Zaluuchuudiig dandaa ingej hulihddag shd ihenh kompanuud uudgui novshnuud tegeed yarih bolhooroo 2-sayin tsalintai ajil baihad l zaluuchuud ajil hiih sonirholgui irehgui bna gej hudlaa dongosdog shd

    Хариулах
  • 59.153.113.25
    2022/10/07

    Тийм шүү. Ийм байж ажил хий хүн олдохгүй бна гээд бдаг.

    Хариулах