Энэ оны намрын чуулганаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д төсвийн тухай хуулийг танилцуулахдаа уг хууль нь олон жил яригдсан төсвийн реформын эхлэл цэг болж байгааг онцолсон юм.
Нийгэм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд улсын төсөв санхүүгийн бодлогыг хэрхэн боловсруулах нь ард иргэдийн дунд хүлээлт үүсгэж байсан нь нууц биш.
Тэгвэл ирэх оны төсөвт нийслэл хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, орон нутгийн төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, дагуул хотын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг томоохон бодлогыг тусгасан нь ард иргэдэд таатай мэдээлэл болов.
Мөн экспортын орлогыг 2023 онд 11 тэрбум ам.долларт хүргэх чиг баримталж байгаа нь үүсээд буй үнийн өсөлт, ханшийн сулралыг тогтворжуулах суурь нөхцөл болох аж.
Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтаас татгалзан, өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах зэрэг асуудал тусгагдсан нь цагаа олоогүй, нэн шаардлагатай бус бүтээн байгуулалтад төсвийн мөнгө үрэгддэг асуудал цэгцрэх эхлэл тавигдав.
Мөн төсвийн хууль нийтдээ макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэгдэж байгаа нь хүндрэлтэй цаг үед санхүүгийн салбараа аврах томоохон алхам болж байна.
Ийнхүү 2023 оны төсвийн төслийг том зургаар нь харвал эдийн засгийг эмчлэх, сэргээхэд чиглүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна