Мьянмарын хүний наймааны "КК парк" гэх газарт Монгол Улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ

Moderator
19 цаг 38 минутын өмнө

Мьянмарт байх "Дэлхийн там" гэгдэж буй хүний наймааны "КК парк" гэх газарт манай улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ.  Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн мэдээлэлд, тухайн иргэд барьцаалагдсан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Харин хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байж болзошгүй байгаа аж.

Мөн хохирогч болсон 15 иргэний нас, хүйс, ямар ажил эрхэлж байгаа зэргийг хувь хүний мэдээлэл учраас одоогоор нууцалж байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, дээрх иргэдийн дийлэнх нь мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр өндөр цалинтай ажилд жуулчлагдаж очсон гэх мэдээлэл байгаа юм. Харин Тагнуулын Ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргаснаас хойш албан ёсны мэдээлэл өгөөгүй хэвээр байна. 
Монгол Улсын хувьд Мьянмар Улсад албан ёсны консулын газар байхгүй. Бангкок Улсад суух ЭСЯ тухайн бүс нутгийн хариуцдаг аж. Гадаад харилцааны яам, Консулын газар, ТЕГ-аас хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ эх оронд нь аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. 

Түүнчлэн хохирогчдын эргүүлэн авах ажиллагаа удаашралтай байгаа нэг шалтгаан нь "КК парк" их хэмжээний мөнгө нэхэж байж байгаа бид өмнө нь мэдээлсэн. 

Мөн хохирогчид бусдын хүчинд автаж, дахин хүн хуурч тус газар аваачих үйлдэл хийж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй тухай ТЕГ сэрэмжлүүлэг мэдээлэлдээ дурдсан юм. Иймд өндөр цалин амласан зар мэдээллийг нягталж шүүлтүүртэй хандахыг холбогдох байгууллагуудаас иргэдэд сэрэмжлүүлж. Ташрамд дурдахад, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13-ын 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үнслэлтэй.


Эх сурвалж :Isee.mn


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.70
    15 цагийн өмнө

    Yanadaa. Yamarch baisan yaraltai arga hemjee avch irgedee avchirah heregtei. Yamarch argaar hamaagui. Ed erhtniig n avaad zarchihviidee

    Хариулах
  • 20.187.87.5
    16 цагийн өмнө

    nadruu bas oird ih. Humuus bichij bgaa, hun aviuchah ym bol uursdiig ni arai baga zodoj darlaj, baritsaanii uniig ni %r buuruuldag ym shig bgaan, anh ochihod ni shuud oiroltsoogoor 10-15k $ n r uneleed hucheer gariin useg zuruuldag gsn, tgd tsaashaa uur2 gazar damlaad yvaad bdag.

    Хариулах
  • 49.0.135.140
    17 цагийн өмнө

    Uriinhuu orond hun olj ir gesen bj boloh ium.Esvel uur gazar ajillana gej duudaad ter gazarluugaa avaachdag baij boloh ium.Aimaar ium.

    Хариулах
  • 66.181.190.125
    17 цагийн өмнө

    үнслэлтэй гэнэ шүү ! :))))

    Хариулах
  • 192.82.88.171
    17 цагийн өмнө

    Ямар олигтой амьтан нь л үймээн дайн байлдаан болж байгаа газар очоод тарваган хүмүүсийн боол болоод зодуулаад явж байв л гэж. Тэнэг боол болохтдоо таарсан амьтад л байгаа биз

    Хариулах
    • 202.126.89.111
      17 цагийн өмнө

      wtf

    • 202.126.88.237
      17 цагийн өмнө

      chi l law hvn bish bhaa neerei shvv

  • 66.181.161.82
    18 цагийн өмнө

    tsetserlegt yvdag balchir ohinii èej ni oyutan ih ineesen saihan alag nutei ih goy dunguj 20 garan nastai ohin ohinoo tsetsrlegt ugch bilee nuhur ni tsergiin hun Ter busgui uglùu ohinoo huduu baidag hadam aav eejruugee hurgej ugnu bilet avna gej garaad ireegui gesen oron geriinh ni suraglaad nileed udah shig bolson oldloo gej duuldaagui hunii saihan ohiniig hunii naimaand yvuulsan bol yana gej boddiin shdee

    Хариулах
    • 192.82.90.70
      17 цагийн өмнө

      Hunii naimaa geheer zugeer gudamjind yavj baisan huniig barij avaad avaachaad zarchihdag yum bish

  • 118.235.10.173
    18 цагийн өмнө

    Амьд байгаа нь их юм даа. Гудамжинд , Гэрт нь хөөж очиж буудаж байгаа бичлэг зөндөө л гарсан. Өөрсдөө дүрвэж. Бага ястангуудаа ад үзэж алж хядаад хөрш оронруугаа дүрвэцгээсэн. НҮБ ээс мэдэгдэл хийгээд ч тоохгүй байхад.

    Хариулах
  • 118.235.10.173
    18 цагийн өмнө

    Төрийн эргэлт гарсан дотооддоо эмх замбараагүй ядуугийн ядуу оронд очиж байдаг . Жоохон дэлхий нийтийн мэдээлэлтэй байж явж баймаар юм даа.

    Хариулах
    • 66.181.183.100
      14 цагийн өмнө

      eron bol yg ene ulsruu yvna gej heleegui uur ulsiin ner barij ch avch yvsn baij boliishd

    • 66.181.161.78
      16 цагийн өмнө

      Тийм шүү.Гадаад гэхээр л хаашаа ч хамаагүй виз л олдож байвал гэсэн гарч явж байгаад л ийм юм болж байгаан жоохон судалгааатай бай