Батзандангийн ахыг Дарханы замын тендерээр саатуулахаар болжээ

Moderator
2022/10/05

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг цагдан хорихоор болсон байна. Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудалд нэр байтугай гар, хөрөнгө нь холбогдсон аж.

Төрсөн ах нь ийнхүү будлиан үүсгэж, Дарханы замын тендерийн хэрэгт холбогдож, маш их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд холбогдсон учраас Ж.Батзандан хэргийг нь замхаруулахыг оролдож байгаа аж.

Угаасаа гурав хоногийн өмнө Ж.Бат-Эрдэнийг АТГ-т дуудаж, яллагдагчаар татах тогтоолыг гардуулж, өнөөдөр /2022.10.5/ цагдан хорих тухай нь дуулгасан байна.

Тодруулбал, дөнгөж сая Ерөнхийлөгчид хандаж орилж, хашгичин лайв хийснийх нь цаана ахыгаа болон өөрийгөө олон нийтэд өрөвдөлтэй харагдуулж, өмөөрүүлэх тактик нь гэсэн үг.

Ёстой л ичсэн хүн ална гэгчээр улстөрөөр дамжуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайралт хийж байгаа аж. Бас ч үгүй Ж.Батзандан ахынхаа тендерийн асуудалд холбоотой учраас ийнхүү яаралтай “өөрийгөө өмгөөлөх” арга хэмжээ авч Ерөнхийлөгч рүү давшилж байгааг эх сурвалжуудч хэлж байна.

Ямартай ч энэ талаар маргааш хууль хяналтынхан буюу АТГ-аас түүний ах Ж.Бат-Эрдэнийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна. Мэдээж улстөрийн зорилгоор яагаад өөр рүү дайрсан талаар ч Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл хийх болов уу.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.145
    2022/10/06

    энэ тийм л юм байж таараа зүгээр хүнийг юүгээд л бариад хориод байхав Батзандангийн бас л нэг балчиг тодорч б.на

    Хариулах
  • 202.126.88.159
    2022/10/06

    Бас нэг хулгайч ах нь ХААИС ийг идэж байгаа ш дээ.шуналтай хүүрүүдийг буудвал таарна

    Хариулах
  • 64.119.27.42
    2022/10/06

    Болж муу шуналтангууд

    Хариулах
  • 64.119.21.142
    2022/10/06

    Зандан гэж нэг муухай зэвүүн харцтай м Эдэмхии онгироо хоосон амтай юм хэрүүл хиих болохоороо гараад ирэх юмаа ахыг өмөөрч баахан хүн рүү дайрч эхлэх шив

    Хариулах
  • 103.229.120.27
    2022/10/06

    Батзандангийн ах нар гэж мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шуналтай хүмүүс байдаг юм байна лээ

    Хариулах
  • 192.82.68.5
    2022/10/05

    бузар шуналтангууд

    Хариулах