Говь-Алтай аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн багш, сурагчдаа 350 сая төгрөгөөр урамшууллаа

Moderator
Өчигдөр 11 цаг 48 минут

Говь-Алтай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор дээгүүр шалгагдаж, амжилт үзүүлсэн багш, сурагчдаа шагнаж урамшуулжээ.
Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир – Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Мөн тус аймгийн хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан 1 дүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000 төгрөг, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр тус тус урамшуулсан байна. Мөн “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд нийт 80 багш, 11 сургууль, 21 сургалтын менежер, 74 сурагчийг 350,000,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.




Говь-Алтай аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн багш, сурагчдаа 350 сая төгрөгөөр урамшууллаа

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    Өчигдөр

    Хэмнэлтийн хуулийн хаагуур нь яваад байна. Шагнал урамшуулал уралдаан тэмцээн гээд л төрийн болон төсвийн байгууллагын бүх юм хаалттай байгаа ш дээ...Уг нь хууль гараагүй бол зөв л байна.

    Хариулах
  • 103.26.195.176
    Өчигдөр

    Байшин барилгад биш хүндээ хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа нь сайхан байна.

    Хариулах