Тийм үгийг хамаагүй хэлж болдог юм уу...

Moderator
2022/10/05

Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн гарсан нэгэн мэдээлэл одоо ч олныг бухимдуулсан хэвээр байна. Арга ч үгүй юм. Олныг басамжилсан ч юм шиг, доромжилсон ч юм шиг эл үгсийг сонсохоор “тэгээд сулруулахгүй бариад байхгүй яасан юм бол. Заавал энэ хэмжээнд иртэл нь ингэж сулруулах ямар шаардлага байсан юм бол” гэж бодож буй бултаараа  бачуурч буй биз.
Бас “Чадлаараа ажиллаж байна” гэсэн нь ч таалагдсангүй. Монгол банкны ерөнхийлөгчБ.Лхагвасүрэн гэгч тэрбээр ганцаараа хамаг чадлаараа ажиллаад бусад нь тааваараа тарвалзаж байгаа мэт ярих түүний энэ үгнээс ердөө л “Арьсаа хамгаалж, амиа аргацаасан” өнгө аяс илэрч байсан учраас олон түмэн бухимдсан хэрэг.
“Төгрөгийг ханш суларсан. Дахин сулрах боломжгүй” гэж яаж ийм ам бардам хэлж чадаж байна вэ.
Өнгөрсөн хоёр жилд гарсан асуудлуудыг нь цар тахлын үе байсан...” гэхчлэнгээр хүлээж авсан. Мөн мэдээж экспортын орлого багасаж, импорт эрс нэмэгдсэн нь ханшинд сөрөг нөлөөлж буй. Өнөөдөр төгрөгийн ханш 15 хувиар суларсан гэж байгаа ч үнэндээ 18-20 орчим хувиар суларсан гэж зарим эдийн засагчид, эдийн засгийн  шинжээчид дурдсан нь ч бий. 
Тэрбээр  өдгөөгөөс 6 сар орчмын өмнө “Өнгөрсөн онд инфляцыг 6 хувьд барина гэж байсан ч өнөөдөр 14.4 хувьтай болчхоод байгаа. Жилийн дунджаар нь авч үзвэл 11 хувь... Инфляцид гол нөлөөлж буй зүйл бол ШАТАХУУН. Шатахууныг хасчихвал инфляци 5 хувиар буух боломжтой. АНУ гэхэд  инфляциа 2 хувьд барина гэж байсан  одоо 8.5 хувьтай болж бараг 4 дахин өсчихсөн байгаа биз дээ...” гэсэн шүү юм ярьж  бусдын толгойг эргүүлж л байв. 
Харин энэ удаад “Төгрөгийн  ханш дахин  сулрах боломжгүй гэж хэлсэн нь түүний ээлжит ПОПРОЛ бөгөөд жайжганаж ганхаад байгаа сандалдаа үлдэх  эцсийн арга нь болов уу даа.  
Тэгээд ч тийм үгийг тийм бардам, хамаагүй хэлж болдог юм уу. Ямар “Үрлээг жирэмслүүлдэг Баяраа...” биш. Нарийн яривал энэ чинь Монгол Улсын амь амьдрал оршин тогтнох, эс оршин тогтнох асуудал шүү дээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.47
    2022/10/05

    Ulnii heden ardiin jijig hadgalamjiig huugui bolgoson hogiin novsh.Hugatsaataig 003.bolgood.hugatsaa guig 00 bolgoson.Nugee hed n terbum mungetei bolhoor heden ardaa hamt bhgui bolgoson Terbumtangu udaa bugdiig 00 huutei bolgochih uhaan.zoriggui t1.

    Хариулах
  • 106.102.11.111
    2022/10/05

    Наад хүн чинь ажлаа хийж байгаа боловч...УИХ Засгийн газар гэдэг новшнуудын дарамт,буруу үйл ажиллагаанаас болоод төгрөгийн ханш унаад байгааг хүмүүс ойлгодоггүй юм байх даа...

    Хариулах