Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох заалттай. Үүний дагуу Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаасаа анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр өнгөрсөн баасан гаригийн 10:00 цагт Хөрөнгийн биржид анхдагч арилжааны нээлтээ хийн "Цан зохих" ёслолын ажиллагаагаа хийсэн. Үнэт цаасны эхний өдрийн захиалга 100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгааг харуулсан юм.Тиймээс Төрийн банкнаас Үнэт цаасны танилцуулгын 3.4-д заасны дагуу нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргахаар болсон байна. Өөрөөр хэлбэл 37,475,000 хувьцаан дээр 5,621,250 ширхэг хувьцаа гаргах бөгөөд хувьцаа авч чадаагүй иргэдэд боломж гарч байгаа аж. Хувьцаа авахаар сонирхож байгаа иргэд энэ сарын 6-ны өдрийг дуустал Төрийн банкны үндсэн андеррайтер болох "Өлзий энд Ко капитал", туслах "Гүүдсек" үнэт цаасны компани болон Төрийн банкны ibank.mn хуудсаар Гялсбанкны эрхээрээ нэвтрэн орж захиалах боломжтой юм байна. Захиалга давж биелэсэн ч хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.93
Дэмжиж байна
Хариулах103.57.93.48
анод яалаа тиим л юм болно биздээ
Хариулах64.119.19.82
мөнгөн дүнг хэдэн хүн авч дээд доод хязгаарыг мэдээлээч
Хариулах192.82.70.250
Ханш унах нь дээ
Хариулах