Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдрийн 11:00 цагийн орчимд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хийхэд тус эмэгтэй нь гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.
Улмаар амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоожээ.
Ингээд НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж эхлээд байгаа ажээ.
Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах, мөн шөнө, оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа явахгүй сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.55.188.110
Цагдаа хар тамхитай тэмц. Хил нэвтрүүлэхгүй байхад бүх байгууллагууд сайтар ажилла. Маргааш таны, миний хүүхэд ч энэ бузрын юмыг хэрэглэж магадгүй... айдас 3
Хариулах