Хамаатнуудынхаа нөмөрт даварсан цэрэг онжавуудаа дарамтлах нь байх л ёстой асуудал уу

Moderator
2022/10/03

Тун саяхандаа 89 жилийнхээ ойтой золгосон Хилийн цэргийнхнээс элдэв, хэрэг зөрчил, яг л хачиг шиг наалдчихаж. Хамгийн сүүлчийнх нь “Цэрэг боомилсон байдалтай нас барсан” тухай мэдээлэл.

Гэтэл үүнтэй зэрэгцээд Хилийн 0214 дүгээр ангийн хэрэг дахин гарч ирэв. Эл хэрэг дахин сөхөгдөх болсон шалтгаан нь Говь-Алтай аймгийн Прокурорын орлогч Д.Пүрэвдагва гэгч нэг нь үүрд эрэмдэг болж эрүүл мэндээрээ хохирчхоод байгаа хэргийг хаасан байна. Эх сувалжуудын хэлж буйгаар нэгнийгээ гэмтээсэн байлдагчийг 1 л удаа дуудаж байцаагаад хэргийг хаачхаж.
Тэгвэл хэд хэдэн эх сурвалжийн өгүүлснээр “Шаргаа” гэх хочтой Э.Дагвадорж нь элдэв хэрэг төвөгт орооцолдчих гээд байдаг онгиргон нөхөр гэнэ. Тиймээс ах дүү нар нь түүнийг хот руу явуулсан ч бас л асуудал үүсгэчихгээд байсан учраас цэрэгт явуулах л хамгийн шилдэг арга гэж үзсэнээр тэрбээр төрөлх нутагтаа ирж цэргийн алба хааж байгаа энэ аж.
Э.Дагвадоржийн хамаатан садан 10 гаруй хүн тус ангид ажилладаг учраас тэрбээр нэлээд давуу эрхтэй байдаг бөгөөд онжавуудаасаа болон ах нараасаа тамхи тариа нэхэх, “хоолоо надаас түрүүлж авлаа...” гэх зэргээр бяцхан яргалал ч үйлддэг байна.
Хэрэг гарсан тухайн өдөр буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Э.Дагвадорж гал унтраах объектын хэсэгт элс дүүргэх, А.Алтангэрэл нь малчин цэрэг учраас үнээгээ саах хуваарьтай байж. Дүрэм ёсоор бол ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой. Гэтэл яагаад үнээ сааж байгаа цэрэг дээр гүйж очсон юм бол... Бас яагаад малчин 2 цэргээс тамхи нэхэж хоргоосон юм бол...
Тухайн цэргүүдийг удирдаж байсан Э.Дагвадоржийн нагац ах ахмад Ерөөлт гэгч юу харж, юу хийж байсан юм бол...
Ангийн удирдлагууд яагаад гэрчийн мэдүүлэг авахдаа цэргүүдийг дарамталж яг ижилхэн зүйл хэлүүлж, хэргийг нуун дарагдуулж байгаа юм бол... гэх зэргээр асуудлыг цааш хөврүүлж болно.
Эл хэргээс хамгийн их анхаарал татаж байгаа нь аймгийн прокурорын орлогч Д.Пүрэвдагва буруутай этгээдүүд болох байлдагч Э.Дагвадорж, тухайн заставыг хариуцаж байсан түүний нагац ах ахмад н.Ерөөлт, өвчтөнийг буруу тээвэрлэж, биеийн байдал, амин үзүүлэлтийг нь буруу мэдээлсэн ангийн бага эмч нарт огтоос хариуцлага тооцолгүй, эл хэргийг мөрдөлгүйгээр хаасан асуудал.
Мөн залуу хүмүүсийн эрүүл мэнд, амь амьдралтай холбоотой ноцтой хэрэг гарчхаад байхад “Угаасаа нэг нь хохирно ш дээ...” гэж хэлээд зогсож буй ангийн удирдлагаас ч бас хариуцлага нэхэж яагаад болохгүй гэж.
Тэгээд ч тус ангийн ...р заставын байлдагч нар даргыгаа хөнөөгөөд зэвсэглээд зугтаж байсан, хөгжмийн дасгийн дарга амиа егүүтгэсэн зэрэг аймшигт хэргүүд одоо ч олны ой тоноос арчигдаагүй байхад ийм хэргийг нуун дарагдуулж, хааж болох уу.

Үргэлжлэл бий..


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна