Найруулагч Д.Галбаяр нэгэн ярилцлагадаа триллер жанрын кино хийх сонирхолтой байгаагаа дурдсан байдаг. Харин тэрбээр ийнхүү хүслээ гүйцээж “Гадны нөлөөгүй” УСК-г найруулан олны хүртээл болгов. “ТҮЦ-ийн охид”, “Киносутра” зэрэг 10 гаруй чанартай уран бүтээл гарган чансаатай найруулагч гэдгээ баталж яваа түүний кино үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэсэн нь мэдээж.
Нөгөө талаар мэргэжлийн баг, мэргэжлийн жүжигчдээс үзэгчид мэргэжлийн кино хүлээж байв. Загатнасан газар маажиж киног найруулсан шиг найруулжээ. Аргагүй дээ, шинэ цагийн найруулагчийн зангараг зааж кино урлагт хайртай бас дуртай үзэгч олон, урлагийн салбарынхны нүдийг хужирлав.

Дүр нь “Жинхэнэ дүр” юм.......
МУГЖ С. Болд-Эрдэнийн дүрд киноны гол зангилаа оршив. Жүжигчин хүн дүрд тоглодоггүй дүрдээ амьдардаг гэдгийг гавьяат маань баталж байлаа. Түүний дотор газар хөдөлж, галав юүлж, бороо цутгаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байв. Өмнөөс нь бачуурч, өмнөөс нь цухалдах шиг. Ерөөс ийм мэдрэмжийг гавьяат жүжигчин л гаргаж чадах юм байна гэж дүгнэж суулаа.
Мөн “Ээжийн дүр”-ийг онцлон магтъя. Энэхүү дүрд МУАЖ С.Сарантуяа тогложээ. Монголын ард түмэн бүгд мэднэ дээ. Зарим найруулагч уран бүтээлийг найруулахад С.Сарантуяа гавьяаттай ажиллах ямар ч шаардлагагүй байдаг гэж ярьдаг юм билээ. Үнэхээр дүр болгон нь сэтгэлд хоногшдог алтан үеийн жүжигчдийн төлөөлөл ажээ.

“Идэр”-ийн дүр- эгээ л бидэндээ мөнхийн дүр
Идэрийн дүрд талийгаач жүжигчин Ц.Ганбаяр тоглосон нь урлагт хайртай олон мянган үзэгчдийн сэтгэлийг дэвтээв. Түүний дүрийг нууц хэвээр үлдээе. Гагцхүү урлагийн хүн урлагаараа амьдарч, урлагтаа мөнхөрдөг нь жам ажээ.

Утга санаа : Санаандгүй хэрэг гэж байдаггүй юм, санаандгүй гэж хэлж байгаа нь өөрөө санаатай үйлдэл
Киноны утга санааг “Юу тарина түүнийгээ хураана” гэх товч афоризмаар илэрхийлье. Яг л өнөөгийн нийгэмд хэлэх ёстой, дуугарах ёстой сэдэв мөнөөс мөн. Үүнээс цаашхыг хэт нурших нь илүүц биз.
Төгсгөлд нь.......Найруулагч Ц.Галбаяр “ Би хэн ч биш, миний карьер дөнгөж эхэлж байна” гэж хэлснийг уншиж байв. Тэгвэл уучлаарай найруулагч аа, заримдаа даруу зан хүнд зохидоггүй юм. Таны уран бүтээл үзэгчдийн дунд нэгэнтээ “Том хүлээлт” ийг үүсгэдэг болоод удсан. Нэг ёсондоо үзэгч олон таны уран бүтээлийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг болсныг онцлон хэлье.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.9.90.130
БОЛДЭРДЭНЭ бол өнөө цагт жинхэнэ ХОВОР ЖҮЖИГЧИН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ДАА
Хариулах