Сургуулийнхаа 30 жилийн ойн уг арга хэмжээг зохион байгуулах асуудалд тус сургуулийн захирал асан Ж.Соронзон зөвлөн ажиллаж байна

Moderator
2022/09/30

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 30 жилийн ой 2022-2023 оны хичээлийн жилд тохиож байгаа билээ. Сургуулийн ойн арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сургуулийн талаар ном хэвлүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 30 жилийн ойн уг арга хэмжээг зохион байгуулах асуудалд тус сургуулийн захирал асан Ж.Соронзон зөвлөн ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болороос энэ талаар тодруулахад "30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сургуулийн ном хэвлүүлэх гэж байгаа. Үүнд Ж.Соронзон захирал зөвлөгөө өгч байгаа нь үнэн.

Өчигдөр сургууль дээр ирж ажилласан" гэлээ. Харин "Ж.Соронзон захирал өмнө нь сууж байсан өрөөгөө чөлөөлж өгөөгүй учир таныг өөр өрөөнд сууж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Ж.Соронзон өчигдөр хуучин өрөөндөө сууж ажилласан" гэх мэдээллийг лавлахад "Тийм ээ. Би Ж.Соронзон захирлын өрөөнд ороогүй. Өөр өрөөнд суухаар болсон. Учир нь хуучин захирлын өрөө их чимээ шуугиантай учир энэ сонголтыг хийсэн" гэдгийг тодотголоо. Ташрамд өгүүлэхэд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, улмаар есдүгээр сарын 16-ны өдөр тэрбээр тус сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болорт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.227
    2022/10/03

    Үхэж байж л холдох нь ээ энэ хүүр чинь. Дэндүү шуналтай салаа хошноготой алмас даа.

    Хариулах
  • 103.26.194.122
    2022/10/01

    Мөнгөндөө хорогдоод явахгүй. Өөр жирийн сургуулийн захирал хандиваар ийм их мөнгө аваадибанкинд хадгалсан шоронд хийж сүртэй зарлаж байгаа даа

    Хариулах
  • 64.119.20.251
    2022/09/30

    энэ авгай сургуулиас яваагүй юу. яасан эмь бүхтэй нөхөр вэ

    Хариулах
  • 51.77.64.139
    2022/09/30

    энэ залууг соронзонгын оронд тавьчихаач https://www.youtube. com/watch?v=olWNEHnB CCE&t=825s

    Хариулах
  • 51.77.64.139
    2022/09/30

    яахвэ

    Хариулах
  • 202.21.107.74
    2022/09/30

    хята орос хоёрын дунд хавчуулагдсан халиуны зулзага

    Хариулах
  • 202.9.46.167
    2022/09/30

    Лай болохоор зай бол

    Хариулах
  • 192.82.74.134
    2022/09/30

    Ойн баяраар байлгах хэрэгтэй байхаа.Дараа нь бүрмөсөн зайлуулах хэрэгтэй.Одоо тэгээд биографаа бичсэн дээр дээ

    Хариулах
  • 202.5.202.21
    2022/09/30

    Соронзон хэн байх нь хэнд ч хамаагүй. Аль намыг дэмждэг нь ч хамаагүй -Харин сургуулийнх нь дансанд байгаа тийм их мөнгө байгаа нь үнэн л бол ТИЙМ ӨӨР ЗАХИРАЛ МАНАЙ УЛСАД БАЙГАА ЮМ УУ

    Хариулах
    • 192.82.65.151
      2022/09/30

      too bodoj chaddag bol 2500 suragchiin tulburiig 3.1 sayad urjuuleed uzehgui yu. Etseg ehchuud tuldug yum tuluhduu ch durtai baidag yum

  • 192.82.80.131
    2022/09/30

    Олон жил ажилласан хүн сургуулийнхаа үүх түүхийг сайн мэдэж байгаа, тиймээс зөвлөгөө авах нь зүйтэй ш дээ

    Хариулах
    • 202.9.46.167
      2022/09/30

      Зассс