Л.Энх-Амгалан сайд аа, сургуулийн гал тогоог сурагчид тохижуулах ёстой юу

Moderator
2022/09/29

Ерөнхий боловсролын сургуулиудын байгальтай танилцах хичээл буюу намрын зугаалга эхэлж байна. Намар хавартаа  ийнхүү зугаалаад бараг хэвшчихсэн гэхэд нэг их ташаарсан болохгүй.

Ангийн багш нар нь сурагчдадаа “Өдрийн хоол идэх хүүхэд 45 мянган төгрөг, хоол идэхгүй нь 37 мянган төгрөг хураалга гэж ээ.
Үүнд тайлбар авмаар байна, сайд аа.
Улаанбаатар  их дэлгүүрийн ойролцоо байдаг нэлээн сайн сургуулиудын тоонд багтдаг  сургууль 14 хоногийн өмнө эцэг эхийн нэгдсэн  хурал хийсэн юм байх.  Тэгээд тэр хурлаараа  “Сургуулийнхаа гал тогоог тохижуулна” гэж тогтсон бөгөөд сурагч бүрээс 40 мянган төгрөг  хураах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ хоёр хүүхэд нь явдаг бол 30.000, 3 хүүхэд явдаг бол 20.000 төгрөгийг хүүхэд тус бүрээс нь авах юм гэнэ.
Эх сурвалжийн хэлж буйгаар тэдний 2 хүүхэд  тэр  сургуульд явдаг бөгөөд
Гал тогоо тохижуулахад 60.000
Зугаалганд – 90.000
Анги угаалгах мөнгөнд 12.000 нийтдээ 162.000 төгрөг  сургуульд өгөх болчхоод байгаа  гэнэ.
Мөн сургуулиас нь хичээллүүлж байгаа секц дугуйланд хамрагдах багадаа  30.000-40.000 мянган төгрөг гэж байна.
Уг нь сайн цагт буюу дээхэн үед  мэргэжлийн багш нар чиглэл чиглэлээрээ секц, дугуйлан, давтлага хичээллүүлж тэр хэрээр нь багшийн илүү цагийн мөнгийг бодож олгодог байсан.
Товчхондоо бол сургуулийн удирдлагууд нь сурагчдаа мөнгө гэж хардаг болчихож. Өнөөдрийн энэ дүр зургаас харахад яг ингэж  харагдсаар удаж байна. Тодруулбал зугаалганы мөнгө гэхэд сургуулийн багш захирал, сургалтын менежер  гэх зэрэг өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий нөхдийн халаасанд ордог бөгөөд жуучлагчид нь ч тодрхой хувь авдаг нь өнөөдөр жирийн нэгэн үзэгдэл болчихсоноос харж болно.
Иймд Л.Энх-Амгалан сайд та, хамрын доорхио нэг харчих нь байгаа.


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.154
    2022/10/03

    Хааяа нэг сургууль цэцэрлэгт дэм бололгүй яахав төрийн төсөв хэд билээ Харин дандаа цөлмөөд байвал хэлж ярих л байх Бид өөрсдөө идэж ууж зугаацах болохоороо хэдэн төг зардаг билээдээ Үр хүүхдийнхээ төлөө яах ч аргагүй багш учиргүй мөнгө нэхэдэггүы байхоо эцэг эхийн зөвлөл нтр гээд дураараа зохион байгуулдаг шүү манай хүүхдийн цэцэрлэг ялангуяа ковидын үед авсан хэрэглэгдэхүүнийг буцааж өгч байсан гарах шилжих үед ч өгдөг юм бналээ СБД 69р цэцэрлэг

    Хариулах
  • 202.126.89.65
    2022/10/01

    21р сургууль бас сургуулийн цайны газраа тохижуулна 1 хүүхдийн 30 мянга 2 хүүхэд 50 мянга 3 хүүхэд явдаг бол 60 мянга гэж нэхэж байна.

    Хариулах
    • 122.201.22.250
      2022/10/03

      Харин тийн тэр олон хүүхдээс 5,10мянга авна биз 30,40к дээрээс нь төсвийн мөнгөөр гал тогоогоо тохижуулж л бгаа ш дээ. Энийг шалгаж өгөөчээ сайдаа

  • 66.181.161.41
    Өчигдөр

    Хүүхдээ нүд үзүүрлүүлж байснаас өгчихөөчдээ дараа нь гай юмдоо нялх амьтныг ялгаж харьцаад байдаг юм шүү дээ ялгаж харьцдаггүй хүүхэд гэгээлэг гэж худлаа л амны уншлага маань мэгзэм аятай цээжилчихсэн байдаг юм шиг санагддагаа нуухгүй ээ

    Хариулах
  • 66.181.186.245
    Өчигдөр

    45р сургууль юм биш үү .14 хоногийн өмнө асран хамгаалагчидын хурал хийгээд .Эцэг эхчүүдийн тэмцээнд 6 ээж аав оролцоход хүүхэд бүрээс 20.0 төгрөг .өмсгөл өдрийн 2 хоолны мөнгө .анги засвар ./хогийн шүүр саван бок / хүүхэд бүр 20.0 .жич;хавар хичээл тархад анги засвар 25.0 ийг авсан .зугаалганд явхад ..хоолтой бол 45.0 .хоолгүй бол 35.0..бие тамирын хувцасаар ижилсэх ./90.0-140.0/.сур галтын төлбөр 270.0 .гэж мөнгө нэхсэн бсан .

    Хариулах
  • 103.57.93.184
    Өчигдөр

    Тухайн сургуульд жилийн төсөв гэж байдаг биздээ мөнгө татахаа больмоор байнаа

    Хариулах
  • 202.9.46.226
    2022/09/30

    Ewj aav nar ta nar jaaxan uujuu bai. Altan zagasni emgen shig baixaa xaaya ch gecen boliod xvvxdiinxe xogjild jaaxan ch gecwn nemer oruulaach tovogtei ym

    Хариулах
  • 202.9.46.226
    2022/09/30

    Yin surtein ym be? 1 odor angiara tereljid ochij togloj naadaj xajuugaar n bagsh nar n xicheele yavuuldag gj bsn. Xvvxdvvd xolooro terelj oroxgui shde. Bid ch bas ajlaara zugaalaxad enw baitugai avtobusand 500-600 mingan togrog ogdog shde. Xavar manai xvv yavj l bsn. Xoolig n ewj nar beldeed ogchix l do. Surtei ym be. Yun bagsh nar meneger zaxiraliin xarmaand orox. Jaaxan bodoltoi gomdol gargamaar ym.uls iim zuiliig daaxgui shde.tgle ch xvvxdin mongo gj ulsaas ogch bga bizde. Ternees n ogchixog

    Хариулах
  • 202.126.88.235
    2022/09/29

    За гал тогоо бол больж үз! Арай л даврах юм,

    Хариулах
  • 192.82.71.180
    2022/09/29

    Аав ээж нар жаахан мөнгө гаргахад асуудал гаргадгаа болих хэрэгтэй. Үргэлж уйлагнаад. Арай дэндүү аминчхан юмаа. Амьдралыг нь тэр чигт нь авч байгаа аятай.

    Хариулах
  • 202.21.108.239
    2022/09/29

    Ээх бүх юмыг үнэгүй эдлэх гээд дайрчих юмаа. Улс одоохондоо бүгдийг хийж чадахгүй байхад 4 ундааны мөнгө өгөөд хүүхдүүдээ гоё орчинд хоол идүүлж чадахгүй. Би таньдаг хүн байхгүй хүүхдээ харьяалалын сайн сургуульд нь өгч чадахгүй хувийн сургуульд өр тавьж явуулж л байна. Бүх хүүхэд улсын сургуульд багтахгүй байхад зарим нь хувийн сургууль рүү орохорс өөр аргагүй л байна. Бусдаасаа ийм боломжийг түрүүлж эдэл байж хүүхдэдээ хэдэн төгрөг зарцуулах гэхээр гол нь харлаад чичрээл дайрчих юмаа.

    Хариулах
    • 192.82.71.180
      2022/09/29

      Үнэн шүү. Аав ээж нар жаахан мөнгө гаргахад асуудал гаргадгаа болих хэрэгтэй. Үргэлж уйлагнаад дэндүү аминчхан.

  • 202.126.90.30
    2022/09/29

    Энэ бол яг хөндөх сэдэв. Сургуулийн ангийг цэвэрлэнэ гээд мөнгө нэхээд байх юм.бас нэгдүгээр ангийн багшид хэрэгцээтэй принтeр,хор,өө,бас бус өчнөөн юм нэхэх юм. Энийг сургууль нь нэгдсэн журмаар шийдчихэж бх юм билүү.

    Хариулах
  • 66.181.190.170
    2022/09/29

    эцэг эхиин зөвлөл гэж багшиин фракцын нөхдүүд баыдаг юмаа башг нарт бэлэг гэнэ зарим худалдаачин нөхдүүд юм шахах гээд зовлонтой юмаа

    Хариулах
  • 202.126.88.235
    2022/09/29

    Багш нарын баярын мөнгө гээд нэхдэг энэ зөвүү

    Хариулах
  • 192.82.78.16
    2022/09/29

    Цэцэрлэгийн хүүхдүүдээс маш их зүйл авчихаад.төсөвтөө суулгаад хуваагаад.иддэг байхаа!!!..... гэрлүүгээ дарга нябо ..өрөөнд л хагас нь очиноо....ня рав...бүгди

    Хариулах
  • 66.181.160.28
    2022/09/29

    Үнэгүй боловсрол гэчээд бөөн мөнгө нэхчих юмаа энийг болиулаад өгөөч

    Хариулах
  • 202.126.90.117
    2022/09/29

    Хоол унд гэсэн ийм тэнэглэлээ Зогсоо!!!!

    Хариулах
  • 103.57.95.141
    2022/09/29

    Цэцэрлэгийн хүүхдүүдээс ямар их юм авдаг гээч.өнөөдөр жагсаалтаар нь юмы нь авахад л 200 мянга болсон гээ л бод.Тэр хүүхдүүд тэрийгээ ашиглаж тэдэнд хэрэглүүлэх үү.үгүй ш дээ.50 хувийг нь өөрсдөө л авч байгаа ш дээ.Үүнийг нэг бодолцмоор юмдаа .

    Хариулах
  • 202.55.188.109
    2022/09/29

    Хуримтлал гэж улирал бүр 30мянга дээр цэвэрлээгээниы гээд яьж өгнөө

    Хариулах
  • 124.158.77.24
    2022/09/29

    albatai yum shig zugaal geed hen negnii biznes demjeed bgaam da

    Хариулах
  • 202.9.40.42
    2022/09/29

    Сургуулиуд маш их мөнгө хураадаг.. анги цэвэрлэх цэвэрлэгчийн мөнгө, ангийн хуримтлалд сар бүр 10000 төг, ангийн тохижолт, зугаалгын, гэад л явж өгнө дөө. Цэцэрлэгүүд нэг хүүхдээс ариун цэврийн хэрэгслэл гэж жилд 40-50 мянган төг-р юм авахуулдаг. Энэ жил улсын цэцэрлэгт багтаагүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт өгч улсаас хоол, болон хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж нэг хүүхдэд 2 сая гарантай төгрөг шилжүүлсэн. .БЗД-т байдаг Дондогмаа гэдэг хувийн цэцэрлэгт очсон хүүхдүүдээс нэмж 350000 төг авсан. Хүүхдүүд мөнгө төгрөг болж харагдаад

    Хариулах
  • 66.181.161.79
    2022/09/29

    Yr ni bol tiim l bolchood bn ene namar gehed l 2huuhed maani neg ni 36k manzushiriin hiid ruu zovhon avtobusand suuj zugaalgand yvlaa odriin hool undchgui sanhuugee bodood yvuulahgui baiy geheer huuhduud maani yvmaar bn gej guigaad, angi hamt olontoigoo yvhad dursamjtai gej bodood l guriigeed yvuulsndaa teghed tov aimagruu yvdg unaa ni tom hun 5k bh jisheenii arai denduu mongo ideh ymdaa... ochood muzei ni 3k ene asuudliig ali ali talaa bodood shiidchihvel ch ...

    Хариулах
    • 59.153.113.139
      2022/09/29

      Tsetserlegiin huuhduudees eldev yanziin yum nehdeg teriigee heregledeggui,bagsh nariin gereer bj bdg gsn shuu.Huuhedtei ni neg angid surdag huuhduud yumaar dutdaggui...ter gereesee avaad irdeg tedniid zunduu bga gj yridag gsn shuu.