“Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, 84-р сургуулийн захирал С.Лхагвадулам нарыг цагдан хорьжээ

Moderator
2022/09/28

Энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

Учир нь хичээлийн шинэ жилийн элсэлттэй холбоотойгоор БШУ-ны яам болон цагдаагийн байгууллага хамтран элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандив нэрээр их мөнгө авлигалд авдаг байж болзошгүй хэд хэдэн сургуулийн захирлуудын албан өрөө болон гэрт үзлэг хийсэн байна.  Шалгалтаар С.Лхагвадуламын гэрээс их хэмжээний мөнгө, валют илрүүлсэн бол  Д.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс илэрсэн их хэмжээний мөнгө, валютыг тус тус хураан авч, мөрдөн шалгаж эхэлжээ.  Тэднийг хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.

ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон аж.

Харин “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалт, журамгүйгээр оруулдаг. Харин журмын дагуу, шалгалт өгч, орох хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс их хэмжээний авлигал нэхэж авдаг байжээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.107
    2022/09/29

    Батлан хамгаалах бол хамгийн ялзарсан салбар. Тэр чигээрээ авилгач бөгс долоогчид дэвшдэг газар

    Хариулах
    • 202.5.198.15
      2022/10/05

      Hrn ta ysin ylzraagumu

  • 202.9.40.76
    2022/09/28

    Батлан хамгаалах салбарыг тэр чигт нь шалгах хэрэгтэй. Ганц энэ сургууль ч биш цэргийн ангийн захирагч нар бүр гаарч байгаа шүү. Ахлагч бодоход 6сая. Бараг л тогтсон ханш болсон. Ажиллагаанд явахад бүр ярих юм биш....За тэгээд дурьдаад байвал их юм бий дээ.

    Хариулах
  • 202.9.40.76
    2022/09/28

    Тэмүүжин сургууль арай дэндүү хээл хахуул нэхэх юмаа бас тэр хурандаа генерал нарийхан үр хүүхэд үр ачин яаж элсэн орсон талаар сайтар шалгаж ард түмэнд ил гаргаж цэргийн алуурчидийг нүүр хийх газаргүй болгох хэрэгтэй !!!

    Хариулах
    • 202.5.198.15
      2022/10/05

      Amnaas tsaashgu yumda

    • 64.119.26.156
      2022/09/28

      Ysn hushed cin tentseegvi ymu

  • 202.179.25.231
    2022/09/28

    Энэ эмэгтэй НМх-ын газрын боловсрол хариуцсан байцаагч байсан. янз бүрийн хүүхэд авахыг утсаар хэлж, авахгүй бол шалгалт очино гэх мэтээр их дарамтладаг байж билээ. ийм л нөхөр байнж дээ. Ер нь мэргэжлийн хяналтын байцаагч нар их дээрэлхүү шудрагаар тэмцвэл бөөнөөрөө бүлэглэж шалгадаг хэцүү нөхдүүд дээ. ийм юмнууд хяналт шалгалтын газар байхаар яахав дээ. ийм сонин 5-6 байцаагч нарыг мэднэ дээ. одоо болимоор юм.Үнэнд гүйцэгдэж байна ш тээ.

    Хариулах
  • 103.14.37.8
    2022/09/28

    Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахалах сургуулийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Ямар шалгалт журамгүйгээр маш олон хүүхэд авсан. Бид мэтийн ардын хүүхэд ерөнхий эрдмийн хичээл дээрээ хичнээн өндөр оноо авсан ч орж чадаагүй.

    Хариулах
    • 66.181.161.67
      2022/09/28

      Ер нь ДХИСийг тэр чигт нь дотоод шалгалт оруулахад гэмгүй. Бас л хурандаа нарын хүүхдүүд сурдаг шүү дээ.