Сайд аа, ядуурлыг бууруулах  арга чинь ядмаг байна

Moderator
2022/09/27

Уг нь энэ нам нэгэн бүл, цөм болж чадсан учраас УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж гарч ирсэн гэж ард иргэд ойлгодог.  Тэгвэл  яагаад гарч ирсэн шигээ ажиллаж  яагаад чадахгүй салж, төөрсөн хачин, хачин юм ярьж олныг бухимдуулдаг юм бол оо.

Их хурлын дарга нь “Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт 1000 ажилчин ажиллах ёстой. Гэтэл одоо тэнд 420 ажилчин л ажиллаж байна. Цаана нь бараг л 600 ажлын байр байж байна” гэж хэлээд 2 ч хоноогүй байхад  Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл хачин жигтэй юм  ярьж олныг бухимдуулав. Тэрбээр  “Улны 1500 өрхөөс нэг нэг гишүүнийг нь үсчний дамжаанд суулгаж тэднийг ядуурлаас гарахад нь дэмжлэг үзүүлнэ гэв.

Тооцоотой судалгаатай ярих хэрэгтэй. Тэр тусмаа төрийн сайд хүн.

Уг нь  тэрбээр Хятадын Засгийн газраас гаргасан Өвөрмонголчуудыг ядуурлаас гаргах санааг хуулж буй юм шиг байгаа юм.

Тэгвэл манай улсад хамгийн их шаардлагатай байгаа мэргэжил бол сувилагч. Хоёр жилийн өмнө 13 мянган сувилагчийн ажлын ачааллыг 8000 сувилагч үүрч, мөрлөж явна гэх мэдээлэл гарч байв.  Бараг энэ мэдээлэл “Хатан ижий”-гийн  өөрийнх нь хийж байсан мэдээлэл ч байж мэднэ. Тэгвэл ашиг хонжоо бус алсыг харсан  шийдвэр гаргаж яагаад болдоггүй, чаддаггүй юм бэ.  

Тэгээд ч олны бухимдах нь зөв. Учир нь тэд  “ Нөгөө хатан ижий чинь баахан сэнс, сам, хайч, үсний машин оруулж ирж Хятадын эдийн засгийг дэмжих нь...” гэж байна. Яг ингэж ойлгогдож байгаа учраас ингэж дүгнэхэд хүргэж байгаа хэрэг.   

Үнэндээ сам, хайч гэх мэт зүйл оруулж ирж байхаар ногоо цагаа тарих, хувцас эсгэх оёхыг заагаад өгчихвөл хол дээр, жинхэнэ нүдээ олсон шийдвэр болно.

Тэгээд ч  “Бэлэн загас өгөх бус барих аргыг нь зааж өг” гэдэг биз дээ. Хэрэв зөв, оновчтой шийдвэр гаргаж чадвал бултаараа шахам улны ард чинь ёстой дорхноо л түрийний хавьцаа ирчихнэ шүү дээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.177
    2022/09/27

    та бүгдийн л сонгож гаргаж ирсэн улс төрийн намын сайдууд шүү дээ, одоо яалтай билээ !?

    Хариулах
  • 192.82.74.2
    2022/09/27

    ichij uhlee

    Хариулах
  • 192.82.74.2
    2022/09/27

    olon saidiin nuur uzlee giiguulsen yum alga suuldee uls dayaraa doromjluulaad duuslaa

    Хариулах
  • 192.82.74.2
    2022/09/27

    hanaj zaddaggui buudaggui novsh be

    Хариулах
  • 192.82.74.2
    2022/09/27

    chinii doromjilson nugel uhsen hoino chini urgeljine. zail botokschin avgai

    Хариулах
  • 192.82.74.2
    2022/09/27

    botoksiin ajlaa hii

    Хариулах