Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг төв талбайд зохион байгуулагдлаа.
Х.Нямбаатар сангийн санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон юм. Эдгээр иргэд хамтран “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдэд суралцан, үйлдвэрлэлээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг билээ. Тухайлбал, НӨШБҮХ нь 2012 онд 47 үйлдвэрлэл эрхлэгч нарын нэгдлээр байгуулагдаж байсан бол одоо 2000 гаруй гишүүнтэй бөгөөд 2800 гаруй өрхийг бойжуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлдэг.
Өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын удирдлагуудын зүгээс дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн ЖДҮҮДТ-тэй хамтран тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр хамтран ажиллаж байна. Мөн хамтын ажиллагааны гэрээтэй гадны улс орнуудад бараа, бүтээгдэхүүн борлуулах тал дээр анхаарч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” талаар хэллээ.
Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах хөтөлбөрийн хүрээнд үргэлжлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна