ОХУ, Украйны дайн /мөргөлдөөн, ОХУ-ын зүгээс Цэргийн тусгай ажиллагаа ч гэж нэрлээд байгаа/ 6 сарын турш үргэлжилж байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд улс орон бүрд харилцан адилгүйгээр нөлөөлөх болов.
Харин манай улсын хувьд харьцангуй мэдрэг байна. Өөрөөр хэлбэл ОХУ нь Монгол Улсын хойд хөрш, гадаад худалдааны томоохон түнш орон тул шууд болон шууд бус байдлаар нөлөөлөх үзэгдэл ажиглагдаж байгаа юм.
Тухайлбал бараа, материал түүхий эдийн олдоц муудах, тээвэр логистикийн саатал гарах, гадаад төлбөр тооцоо гацах зэрэг шууд нөлөөлөл зах зээлд үүсэж байна. Ийнхүү түүхий эдийн хомсдол, тээвэрлэлтийн өртөг нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаануудын нэг болов.
Мөн МҮХАҮТ-аас гаргасан “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-нд ОХУ, Украйны нөхцөл байдал манай улсын бизнес эрхлэгчдийн 48%-д нөлөөлсөн гэх дүгнэлт гарчээ. Салбараар нь авч үзвэл Эрчим хүч, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамгийн их нөлөөлж байна.
Мөн манай улс шиг импортын бараа бүтээгдэхүүнээс хараат орон түнш орнуудын эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдлыг даган хямрах, чичиргээнд өртөх эрсдэл маш өндөр байна. Иймд гадаад харилцааг зузаатгах, ЖДҮ-ийг дэмжих, эрсдэлийн сан бий болгох зэрэг төрийн тусгай бодлого хүлээгдэж буйг онцолъё.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.126.90.62
Агаарын тээврийн салбар хүнд байдалд орж байна даа...
Хариулах