"Манай дүүгийн биен дээр будаг шингэлэгч цацаад шүдэнз зурж шатаасан байна"

Moderator
2022/09/21

Таван иргэн бүлэглэн 25 настай залууг шатаасан гэмт хэрэг гарчээ. Тухайн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Цагдаагийн байгууллагаас төдийлөн сайн шалгалгүй явуулсан талаар хохирогчийн ар гэрээс мэдээллээ.

Хохирогчийн эгч: Зургаан хоногийн өмнө манай дүүг нэг охин дуудсан. Яваад очтол тухайн охин, мөн түүний эмэгтэй найз нь найз залуутайгаа байсан. Хоорондоо маргасан байгаа юм. Манай дүүгийн цаг, гар утас, картыг аваад картынхаа кодыг өг гэж зодсон байна. Үүн дээр ахин нэг эмэгтэйгийх нь хоёр эрэгтэй дүү орж ирээд манай дүүг зодсон. Тухайн хэрэг болсон газар нь нийтийн байр гэсэн. 

Би үнэхээр цочирдлоо. Манай дүүгийн бие үнэхээр муу байна. 

Будаг шингэлэгч биен дээр нь цацаад шүдэнз зурж шатаасан байна. Одоо манай дүүгийн бие 80 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн сэхээнд байна. Тав дахь өдөр хагалгаа төлөвлөгдсөн ч биеийн байдал нь хүндэрсээр байна.

Энэ Монгол улсад чинь юу болоод байгаа юм бэ, яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм бэ. Энэ хэргийг ямар хүн хийсэн талаар ч мэдэх зүйлгүй, манай дүү дээр хэн ч ирээгүй. 

Тэр нийтийн байрнаас хэн ч туслаагүй, хүнийг амьдаар нь шатааж тамлаж байхад хэн ч туслаагүй байна. Ядаж цагдаа дуудсан бол ингэж түлэгдэхгүй байх байсан.

Энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөгч энэ хэргийг онц ноцтой хүнд гэмт хэрэг, хэнд ч хэлж болохгүй гэж загнасан байна лээ. 

Хэрэг хийсэн хүмүүс мансуурсан байж магадгүй гэж сэрдэж байна. 

Эх сурвалж: Цахиур.мн


Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.117
    2022/09/24

    Хууль зүйн сайдаа энэе нийгэмээ юү болоод бна бид чинь монгол улс шүүдээ

    Хариулах
  • 192.82.69.61
    2022/09/23

    Aimahgiin hereg be

    Хариулах
  • 202.126.90.119
    2022/09/22

    Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй хэт дураар нь тавьж даврааснаас ийм хүн биш юмнууд олширч бгаа юм шүү дээ. Урдуур нь орж бүх юмыг нь бэлдэж өгнө. Бүххүнээс өмөөрнө. Эцэст нь өөрсдөө дийлэхгүй бусдад төвөг гай болсон хүн гэж хэлэхэд хэцүү амьтанлаг араатанлаг хүмүүсийг төрүүлж бна

    Хариулах
  • 66.181.161.89
    2022/09/22

    Tsagdaagiin erunhii gazariin dotood hynaltiinh ni alband urgudul ug shalgaj bgaa baitsaagchiig hevlel medeelleer tsatsaachee

    Хариулах
  • 202.55.188.87
    2022/09/22

    Монголчуудын ихэнхи нь бол Лаларын хүмүүс шд. Ийм хүмүүс жингэр шиг их төрнө. Новшнууд хүүхэд гаргахаа болиочээ. Хүнийг хайрлах сэтгэл байхгүй хүн сүгнүүдээр яах юмбэ

    Хариулах
  • 192.82.68.189
    2022/09/22

    iimer hulgian hvvhdvvdg tsaraig ni olond delgesn dr gj bodj bn

    Хариулах
  • 192.82.91.15
    2022/09/22

    Huuligui oron boljee.

    Хариулах
  • 202.126.89.72
    2022/09/21

    Нийтийн байрныхан нь өөрсдөө дээрэмдсэн.Эсвэл шүүгчдийн таньдаг хамаатан садан нөхдүүд байх даа

    Хариулах
  • 66.181.179.46
    2022/09/21

    Энн охид нэг л бишээ их зэрлэг хүмүүжил дорой байна эцэг эхчүүд хүүхдээ мэддэгүй юм яагаад гэхээр тэр муухай араншингаа гэртээ эцэг эхдээ гаргадаггүй бодохоор.....

    Хариулах
  • 150.129.141.162
    2022/09/21

    Цагдаагийн байгууллага чадвартай нь ажлаасаа гарсан, хэцүү нөхдүүд үлдсэн, маш олон хүнийг олон янзаар хохироож бна, ажлаа мэдэхгүй хүмүүс хүн хохирч байгааг ч мэдэхгүй нэг л их том яриатай хүмүүс бна энэ талаар анхаарч яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашид ч их олон хүн хохирно, олон хүн даварна

    Хариулах
  • 66.181.160.119
    2022/09/21

    Нөгөө сүрхий сайд маань хууль хүчний байгуулагаа хөдөлгөх байгаа.

    Хариулах
  • 64.119.27.208
    2022/09/21

    томчуудын хүүхдүүд юм боловуу Ийм аймшигт хэргийг яагаад чимээгүй бн Цагдаа юу нд дуугүй бна Хүн алчихаад зүгээр гэж үү Хачин юм болохнээ Хүний эрх гээд нүүр амыг нь харуулахгүй алуурчинг хамгаалах юм Шатаалгасан хүндхүний эрх байхгүй юу Ядуу хүн мөнгөгүй учир сайн шалгуулж хүчрэхгүйт эгэсхийгээ д сунжраад хүн хохироод хоцорно биз

    Хариулах
  • 202.126.89.118
    2022/09/21

    Цагдаа цаадуулаасаа авилга шаачаад хэнд ч бүү хэл гэсэн бна. Наад цагдаагаа шалгуулаа, нуугаад бх юм юу ч бхгүй шүү. Бүлэг этгээдийг илрүүлж олонд дэлгэж шийтгүүлээрэй.

    Хариулах
  • 202.126.89.167
    2022/09/21

    амьд явах баталгаа алга.Үр хүүхэдээсээ хараа хяналтаа ч салгах хэрэггүй ийм айхавтар нийгэмд. Яагаад нуун дарагдуулах гэж...хэргийг ил болгож хуулийн хариуцлага хүлээлгэж шатаасан хүмүүсийг шоронд нь явуул. Хүн тамлаж шатаачаад зүгээр явна гэж байхуу. яачихсан нийгэм бээ.. ядаж биеийг нь асууж тус дэм болоочээ....Бурхан минь.

    Хариулах
  • 66.181.182.58
    2022/09/21

    Далжигнасан охидуудаас хамаг юм болно. Одоо архи уух, тамхи татах бол охид л хийдэг болж.

    Хариулах
    • 202.55.188.104
      2022/09/21

      Одоо цагт охидоос айх хэрэгтэй ...болжээ .биеэ үэнлдэг аймар охид хөдөөнөөс очсон хүүд нарыг хэрэгт хж бна болгоомжтой байдаа хүүд нар минь ..цөвүн цаг ....гишигсэн мөрөө эргэж харж явах цаг иржээ

    • 66.181.161.13
      2022/09/21

      yag unen

  • 103.229.120.49
    2022/09/21

    Бас л нөгөө хар тамхичид биз дээ

    Хариулах
  • 64.119.18.7
    2022/09/21

    alaach muu umhii guchiinuudiig..hunii saihan huug alaad muu lalariin atsnuud

    Хариулах
  • 139.5.216.39
    2022/09/21

    balair zevuun yumnuudiig huuliin hariutslaga huleelgej emchilgee zardaliig tuluuleh heregtei huuli hyanaltiihan gj yaatsan humuus bdiim be

    Хариулах
  • 66.181.165.150
    2022/09/21

    Humuus ih zerleg bolson yum bilee

    Хариулах
  • 202.9.47.139
    2022/09/21

    Ар гэрийнх нь шүүх цагдаад нөлөөтэй хүүхдүүд байна даа‼️‼️‼️

    Хариулах
    • 103.57.92.17
      2022/09/22

      Аймшиг.Хүн тамлана гэдэг нь юу гэсэн үг вэ. Тамлуулж байсан хүүг өрөвдөөд уйллаа. Энэ олон хүнээс нэг ч хүн өмөөрч тэмцэхгүй яасан бэ.