БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Moderator
2022/09/20

Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Уг шийдвэр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлагыг тавьж буй юм. Үүнд,

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах,

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо тус улсыг зорьсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэрийг цуцлах аж.


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.218
    2022/09/21

    15 хоногийн визээ Гадаад яам татаж аваарай.Хамаг мөнгөө үрэх гэж 15 хоног явах юм уу

    Хариулах
  • 66.181.161.117
    2022/09/21

    Албан ёсны авч явах тэр компанийн мэдээлэл хаанаас олохын. Тэгээд эргэж ирэх барьцаа хөрөнгө тэр аялал жуулчлалын компани шаардаж байгааг зохицуулах эрх зүйн зохицуулалт нь юу юм. Ийм хачин мэдээ мэдээллээр сэвж байх гэж....

    Хариулах
    • 103.57.95.42
      2022/09/22

      yag zuv..ghdee baritsaa gj bhgvi beeshd..

  • 192.82.74.191
    2022/09/21

    Yandaa minii mongol uulan tsuuhun hun amtai solongoschuufiig tsarai aldahguigeer amidruulah estoi ymsan

    Хариулах
  • 192.82.67.39
    2022/09/20

    Энийг ямар аялал гэдийн хуц

    Хариулах
  • 103.242.47.18
    2022/09/20

    Яршиг зүгээр энэ загийн газар бүх хүмүүсээ 3 жилээр ажиллуулаад буцаагаад авчирдаг журмын санал тавьсан таарна тэгвэл монгол залуус ажил хийж сурна гадны хөгжлийг нүдээр харж амьдрах цоо шинэ тэмүүлэлтэй болно

    Хариулах
    • 66.181.161.18
      2022/09/21

      Tiim l bmar bn

    • 66.181.161.105
      2022/09/21

      Ок

  • 202.126.93.172
    2022/09/20

    Дандаа нэг доромжилсон хавчсан байр сууринаас хандах юмаа энэ солонгосд ер нь хэн ч очоод ажил хийгээд амьдралаа дээшлүүлэхэд болохгүй нь юу бнаа.Манай төр засгийн байж бгаа царай ард иргэд нь дайжаад дууслаа

    Хариулах
  • 150.129.143.62
    2022/09/20

    Demii yum bn

    Хариулах
  • 139.99.130.200
    2022/09/20

    Виз ээ аваад явж болно биз дээ

    Хариулах
  • 202.9.46.28
    2022/09/20

    Зөвхөн Сөүлээр аялах юмуу? Инчон онгоцны буудалд буухгүй юм байна?!

    Хариулах
  • 103.26.193.155
    2022/09/20

    Za noxod mini noxoidow busdaa bodooroi????

    Хариулах
    • 202.126.89.242
      2022/09/21

      Kkk tiim shuu

    • 103.80.210.3
      2022/09/21

      хахаха

  • 202.21.99.42
    2022/09/20

    Эхэлж очсон хэд нь 100хувь шууд харлаа шаах нь дээ

    Хариулах
    • 192.82.80.244
      2022/09/20

      Манайхан ч эвгүй гарууд их бий дээ