Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг өнөөдөр “Гавьяат” цолны найраа хийнэ. Монголын эмэгтэй боксчдын анхны гэх тодотголтой олон амжилтын эзэн тэрбээр Эрдэнэт хотын унаган охин. М.Нандинцэцэгийн хувьд Хангарьд клуб, Эрдэнэт үйлдвэрийн нэр дээрээс дотоод болон гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож, тогтмол амжилт үзүүлсэн гэдгийг боксын спорт сонирхогчид сайн мэднэ.
Харин одоо түүний гаргасан амжилт, гавьяа зүтгэлийг Монголын боксын холбоо, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр үнэлэх цаг хэдийн болсон. 4 жилийн өмнө Энэтхэгт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд эх орондоо ирэхэд нь Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд чимээгүйхэн өнгөрсөн удаатай. Бокс бол их спорт. Олимпын төрөлд багтах энэ спортоор амжилт гаргахад тамирчин хүнээс нөр их хөдөлмөр, золиос шаарддаг. Монголын “топ-4” спортын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг боксын спортыг, тэр дундаа Монголын эмэгтэй боксчдын нэр хүндийг дэлхийд данстай болгосон М.Нандинцэцэгийн гавьяаг цол тэмдгээр шагнаад өнгөрч болохгүй.
Улс, аймгийн наадмаас цол хүртсэн бөхчүүдийг орон сууц, авто машинаар байлж хүндлэл үзүүлдэг шигээ дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчнаа мөн адил өлгийдөн авах учиртай. Олон улсын дэвжээнд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн М.Нандинцэцэгийн амжилтыг зүй ёсоор үнэлэх ёстой. М.Нандинцэцэгийн хувьд УАШТ-нд 11 удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2010 онд мөнгөн медаль, 2015, 2017 онуудад хүрэл медаль, Азийн наадмаас 2014 онд хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэй боксчдын амжилтыг түүчээлэгч тамирчин юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна