Шүүгдэгч Болд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б-г зодож амь насыг нь егүүтгэж, улмаар амь нас нь хохирсоныг бусдаас нуухын тулд хохирогчийн цогцсыг мөчлөн зөөвөрлөж, хээр аваачин шатаажээ.
Прокурорын газраас Болдыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин энэ тохиолдолд, “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэв.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Болд нь хохирогчийг амьд байхад нь цохих өшиглөх байдлаар гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч амиа алдсан, талийгаачийн цогцсыг зөөвөрлөн хаяхад цүнхэнд багтаагүй гэх шалтгаанаар цогцсыг мөчлөн зөөж, хээр аваачин бензин асган шатаасан байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нас барсан хүний цогцсыг мөчилсөн, шатаасан зэрэг үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэрэг гэж зүйлчилсэнийг буруу гэж үзэж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Болдод 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна