Арилжааны банкууд зээл олгосны шимтгэл 1 хувийн нэмэлт төлбөр авах нь хууль бус болохыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Гэтэл эцсийн шийдвэр гаргах ёстой Дээд шүүхийнхэн эл хэргийг гацаасаар байна.
Одоогоос 7 жилийн өмнө 2015 онд зээлийн 1 хувийн шимтгэлийн хэрэг Дээд шүүх дээр унаж байсан түүхтэй. Тухайн үед ШЕЗ-өөс манай улсын 400 гаруй шүүгч нийтдээ 24.5 тэрбумын банкны зээлтэй гэж мэдэгдэж байв. Түүнчлэн 2008 онд 18 шүүгч ХААН банкнаас сарын 1 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан тухай мэдээлэл 10 жилийн дараа ил болж байсан удаатай. Эндээс банкны салбарын гар хөл Дээд шүүхэд шургалчихсан байгаа нь харагдана.
Хуулийн салбар уналтад орсныг улс нийтээрээ шүүмжилдэг. Тэр дундаа даварсан шүүгчдийн ашиг сонирхол, дуусаж дундардаггүй шуналыг хазаарлахгүй бол ард иргэд аргаа барж байна. Энэ улс орны хууль дүрэм шүүгчдэдээ хамаардаггүй юм бол шүүх засаглал чухам хэнд хэрэгтэй юм бэ.
Иймд дээрх асуудлыг Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд анхааралдаа авч ард иргэд зээлийн шимтгэлд төлсөн мөнгийг эргүүлж өгөх хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
64.119.16.159
Odoo tegeed bank bus lambarduud ni huu ni nemegdchihsen huulej ogch bna daa bankuud zeelee zogsoochihson bank bus lambarduud hynalt bdaggui yn uu baritsaat zeeliin huu 8%geed bh ym manai mongolchuud shig ard irgedee tonoj shuldag gazar bdag bolow uu daa bank bus lambardand hynalt oruulmaar bna
Хариулах202.179.25.37
Авилгал хээл хахуулд идэгдсэн шүүх банкуудыг давруулж байгаа
Хариулах