Энх цагт эх орноо манаж буй хилчид цаг бусаар хорвоог орхих, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох асуудал байсааар л байна.
Топруулбал сар орчмын өмнө дэд хурандаа н. Батболд захирагчтай Хилийн 0275 дугаар ангид бас нэгэн хэрэг гарсан байна. Гэхдээ бүр офицер нь офицероо зодож хамрыг хугалсан хэрэг гарсан бөгөөд эл хэргийг нууцалж хохирогч офицертоо 3 сая төгрөг өгснөөр тэрбээр хагалгаанд орсон байна.
Энэ хэргийг ангийн удирдлагууд ихэд нууцалж буй бөгөөд залуухан офицероо “Ганц цохилтын ая даахгүй, өөдгүй эр” гэхчлэнгээр гадуурхаж Штабын дарга дэд хурандаа А.Амгаланбаяр гэгч нь хүний хамар хуга цохьсон Хосбяар гэх офицерынхоо толгойг илж өөгшүүлж байгаад ангийн бие бүрэлдэхүүн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Гэхдээ энд асуудлаас харахад тус ангид гарч буй хэргийг мөнгөөр шийдээд нуун дарагдуулдаг асуудал бүр БУГШМАЛ болж хэлэхэд дэгстсэн болохгүй биз.
Тодруулбал өнгөрөгч онд тус ангид мөн л ийм хэрэг гарч офицер эмэгтэйгээ эрэгтэй офицер нь зодож мэс ажилбарт ортол нь гэмтээснийг тухайн үеийн ангийн дарга хурандаа О.Баттулга болон одоогийн штабын дарга А.Амгаланбаяр нар нь нуугаад өнгөрсөн ч эмэгтэйн хагалгааны мөнгийг дутуу өгснөөс болж уг хэрэг нь задарч байсан билээ.
Бид дараагийн дугаартаа тус ангийн удирдлагуудын зан ааш, бие бүрэлдэхүүнтэй хэрхэн яаж харьцдаг, эл хэргээс өмнө дэд хурандаа н.Хосбаяр хэн, хэн гэдэг ахлагчид гар хүрч байсан талаар эргэн мэдээлэх болно.
Үргэлжлэл бий..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна