Л.Энх-Амгалан сайд аа, хулгайч нараа зарлан, зайлуулна уу

Moderator
2022/09/12

Ард олны сэтгэлд ихээхэн нийцсэн ажлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эхлүүлсэн. Тодруулбал цэцэрлэгийн хүртээмж, дульмагхан дээд сургуулиудыг татан буулгасан, дипломын шалгалт гэх зэрэг. Сайд нарын хэмжээнд яривал тун дориун ажил хийж байгаа нь энэ нөхөр гэж бултаараа үнэлж байгаа. Гэхдээ хийсэн ажилд нь аавын хүүхдүүдийг алагчилж үзэх эрхийг цэцэрлэгийн эрхлэгч нарт олгосон гэх зэргээр асуудал бас бий, бий. Уг нь товчхондоо бол цэцэрлэгийн багш хүүхэд зодсоноос улбаалан бүх шатны байгууллагын багш нарыг 6 сарын турш шалгасан энэ ажил нь “ОКЕ” гэж алга ташихад ч багадмаар. Гэтэл хөөрхий хийж буй ажил нь удаа дардаа халдлагад өртөж, компьютерийн “ХАРД”-ууд нь алга болчихоод байгаа болохоор дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гээч болчхоод байна гэж нийтийн зүгээс, шүүмжилж бас түүнийг өрөвдөж эхэлсэн. Энэ үйл явцтай зэрэгцэн “ МАН түүгээр туг тахих дээрээ тулсан учраас ийнхүү “ХАРД”-аар халхавч хийж байгаа.” гэх мессежийг учир мэдэх хүмүүс ярьж эхлэв. Бас зарим нь тун ч “ХӨДЛӨХГҮЙ САЙД” гэж ч буй. Гэхдээ дипломын асуудал ингэсхийгээд намжвал байдал бас эвгүйдэж мэдэхээр байгаа. Тийм дээ ч “Засгийн тэргүүний оюутны нэг ангийнхан гараад ир”, “Нөгөө хэн доктор, магистрийг зэрэг хамгаалсан байна” гэх зэргээр энэ асуудал эмзэг сэдэв болж буй бөгөөд цааш даамжирч байгаа. Гэхдээ ганц гаргалгаа гэвэл Төрийн яаманд нь хулгай нүүрлэсэн бол ёстой орвонгоор нь халчих нь хэрэгтэй. Тэгээд ч тун шударга явдал болно. Ядаж л ажлаасаа хусагдчихгүйн тулд үнэнийг илчлэх хүн байж л таарна. Тиймдээ ч олны зүгээс “БШУЯ-ны бүх ажилтан албан хаагчдыг хал. Хуурамч дипломтонгууд яаманд олон байгаа учраас ХАРД, бичиг баримт алдагдаж байгаа юм” гэж бухимдаж байгаа. Яамны зарим албан тушаалтнууд ч өөр хоорондоо жийлцээд эхэлсэн гэх мэдээлэл үнэн бол бас олзуурхууштай л юм. Товчхондоо бол 6 сарын хугацаанд 730 орчим зөрчил илрүүлсэн нь цаашид ЯАМНЫ ХУЛГАЙЧ нөхдүүдийг халж гэмээнэ боловсролын салбарт шинэчлэл тууштай хийгдэнэ гэж харагдаж байна. Иймд эрхэм сайд Л.Энх-Амгалан та яамныхантайгаа тооцоо бодох л болох нь. Эс бөгөөс ар олны эсэргүүцэлтэй тулж ч мэдэх нөхцөл байдал үүсчихлээ. Тэр тусмаа “ХАРД ХУЛГАЙЛСАН НӨХӨР”-ийг бараг л барьчихсан” гэх яриа гараад байгаа энэ мөчид хатуу, тууштай тэмцэхгүй бол ч горьгүй юм болж мэдэх нь байна шүү. Тэгээд ч хулгайч нараасаа салаагүй цагт боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүд хийж, зөв менежменттэй болгоход тань чөдөр тушаа байсаар байх нь мэдээж шүү дээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.190
    2022/09/14

    Яамных нь ямарч ажил мэддэггүй аймаг явж дайлуулж цайруулж айлган сүрдүүлж ажил шалгасан дүр үзүүлж явдаг харьцааны соёлгүй мэдлэггү өчүүхэн өө хайсан чадваргүй мөртлөө ярвайсан амьдрал мэддэггүй нөхөд байдаг шүү

    Хариулах
    • 202.131.249.27
      2022/09/14

      Бүх төрийн албаныхан бүгд адилхан ийм байнаа, нийслэлийнхэн нь ч ялгаагүй, яамаар ч юм бэ дээ эд нарыг

  • 192.82.86.111
    2022/09/13

    Энэ худал үнэлгээгээ болимоор юм аа. Зарим нь хүүхдүүдээ сольж оруулна. Зарим авч байгаа багш нар нь хийж, зааж өгнө. Зарим ангид яс авагдана. Үнэн юм алга байна

    Хариулах
  • 202.9.41.22
    2022/09/13

    Багш нарын үнэлгээг хөндлөнгийн комисс гаргаж хийлгэхгүй бол захирал менежертээ долигонож гүйдэг багш нар нь өндөр оноо аваад мөрөөрөө ажлаа хиййдэг нь хамгийн муу оноо авч бна. Зорилго нь зөв боловч арга нь буруу бн аа.... Хаа сайгүй ялзарсны жишээ

    Хариулах
  • 202.21.108.31
    2022/09/13

    Яаманд нь хулгайч худалчууд байгаа болоод л дискнүүд нь алдагдаа биздээ.Олдохгүй бол бүгдийг нь соль.мэдээж холбоотой хүмүүс байгаа лдаа

    Хариулах
  • 202.126.90.138
    2022/09/13

    Яаманд чинь хулгайч худалчууд дүүрэн байгаа юм биш үү? Сайдаа!!!

    Хариулах
  • 192.82.69.85
    2022/09/13

    Яамныхан ямар хүмүүс байгаа. Буруутанг олох л хэрэгтэй.

    Хариулах