Ч.Номин нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ шууд хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж 13,9 сая төгрөг шилжүүлжээ!

Moderator
2022/09/09

Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр хэрхэн гараа угааж хувийн бизнесээ санхүүжүүлж буй баримтыг Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан цувралаар хүргэж байна.

Ч.Номин нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ шууд хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж 13,9 сая төгрөг шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Ганхуягийн Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг байна. Тус компанийн тухайд доороо хэд, хэдэн охин компани үүсгэн байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн нэг “Анрид” ХХК аж. Гэтэл Соёлын яамны харьяа Соёл урлагийн газар 2022 оны 07 дугаар сард тус компанитай 19 сая төгрөгийн үнийн дүнтэй сошиал сурталчилгааны хамтран ажиллах гэрээ байгуулж 13,9 сая төгрөгийг урьдчилгаанд шилжүүлжээ.

Улсын бүртгэлийн нээлттэй санд буй мэдээллээс харвал Г.Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар бүртгэгдсэн байх бөгөөд “Анрид” ХХК-ийн эзэмшигчээр нь дээрх компани мөн бүртгэгджээ.

Товчхондоо Ч.Номин төсвийн мөнгөөр нөхрийнхөө бизнесийг ийнхүү дэмжсэн нь Авлигын эсрэг хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болжээ гэхэд хилс болохооргүй байна.

Ч.Номин халаас нэгтэй хамтрагчийнхаа компанид 187 сая төгрөг шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номингийн тухайд төсвийн мөнгөөр нөхрийнхөө эрхэлдэг бизнесийг дэмжээд зогссонгүй. Тэрээр үргэлжлүүлэн өөрийн бизнес хамтрагч Ж.Энхжаргалангийн компанид 187 сая төгрөг төсвөөс гэрээ байгуулан гаргаж өгчээ. Тодруулбал, Соёлын яамны харьяа агентлаг Соёл урлагийн газар 2022 оны 7 дугаар сард Ж.Энхжаргалангийн “Би ар би пикчерс” ХХК-тай гэрээ байгуулж “дрон үзүүлбэрийн санхүүжилт” нэрээр 07 дугаар сарын 08-ны өдөр 187 сая төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн болох нь Шилэн дансны сайтад бичигджээ. 

Тус компанийн тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд дрон нисгэсэн бөгөөд төлбөр мөнгийг нь ийнхүү Ч.Номин шийдэж өгсөн бололтой. 

Ж.Энхжаргалан, Ч.Номин нарын тухайд “Би ар би пикчерс” ХХК-ийг 2017 онд хамтран үүсгэн байгуулж байсан бөгөөд “Би ар Би саунд” гэх өөр нэг компанийг өдгөө ч хамтран эзэмшдэг юм байна.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.199
    2022/09/12

    үнэхээр ажил хийсэн бол яагаад гаргаж болохгүй гэж дээ

    Хариулах
  • 202.179.18.63
    2022/09/12

    Өө тэгээл сайд болсон хэрэгээ гаргаал эхэлж байгаа л юм байна дөөө. Бүгд л ийм муухай байх юмдаа

    Хариулах
  • 202.179.18.63
    2022/09/12

    Төсвийн мөнгийг сошиал сурталчилгаанд ашиглахыг шууд хорих хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.182.160
    2022/09/11

    Төсвийн мөнгийг сошиал сурталчилгаанд ашиглахыг шууд хорих хэрэгтэй????

    Хариулах
  • 64.119.23.207
    2022/09/11

    Өө тэгээл сайд болсон хэрэгээ гаргаал эхэлж байгаа л юм байна дөөө. Бүгд л ийм муухай байх юмдаа

    Хариулах
  • 66.181.164.203
    2022/09/09

    ӨӨР ДРОНООР ЮМ ҮЗҮҮЛЭХ ГАЗАР БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАХЫН БЭЭ, BRB НЭЭХ ТЭГЖ УЛСААС ЮМ ХУСААД ЯВДАГ ЗАЛУУЧУУД БИШ Ш ДЭЭ

    Хариулах
  • 103.57.93.237
    2022/09/09

    Монголд ажил хийдэг Хүн өртөй, Хулгай хийдэг Хүн баян болдог тогтолцоотой болжээ,

    Хариулах