Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв???

Moderator
2022/09/08

1.6 сая гаруй хүнтэй Нийслэл хотын түгжрэл болон барилга байгууламжийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр хотын удирдлагууд тархиа гашилгах болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд нийслэлд энэ асуудлыг зохицуулах мэргэжлийн хүн байгаагүйгээс болж дээрх алдаа завхрал бий болсон.
Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнийхээ сэнтийгээс бууж нийслэл гэх том айлыг удирдах болсон өдрөөсөө эхэлж мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж өнгөрсөн он жилүүдэд гарсан алдаа завхралыг засахаар ханцуй шамлан орж бага багаар зассаар яваа.
Мэдээж түүний хамгийн их гар нийлэн ажиллах хүн бол Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Н.Нацагдорж. Түүнийг эл албан тушаалд томилогдсон цагаас эхэлж түүний албыг авах гэсэн асар их мөрөөдөл тээсэн хүмүүсийн хүслийг хотын дарга Д.Сумъяабазар гүйцээгүй учраас өдгөө Н.Нацагдорж архитектурыг тал талаас нь хэмлэх олон албан тушаалтан гарч ирсэн. Мэдээж хэмлэж буй хүмүүсийн зарим нэг нь өдгөө НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хэсэг бүлэг этгээдүүд. Өөрөөр хэлбэл, Ерөнхий архитектур Н.Нацагдоржийн албан тушаалд санаархагчид түүнийг огцруулахаар албан бичиг үйлдэж хотын даргад хов хүргүүлэхээр зэхэж буй аж.
Огцруулах болсон шалтгаан нь их хөгийн гэж хэлж болохоор. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Монголд анх удаа зохиогдож буй Азийн архитектурчдийн үзэсгэлэн болж Ерөнхий архитектур Н.Нацагдорж Улаанбаатар хотыг хэрхэн яаж тэлэх, хэрхэн яаж түгжрэлээс гарах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч энэ үеэрээ “Сонсголонт хот төсөл” гэх томоохон ажлыг танилцуулсан. Гэтэл түүний албан тушаалд шунасан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид түүнийг энэхүү төслөө НИТХ-д танилцуулаагүй байж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө хэмээн шүүмжилж түүнийг огцруулах болсон шалтгаан нь энэ хэмээн тайлбарлаж буй аж.
Уг нь Н.Нацагдорж энэхүү төслийг аль эртнээс бэлдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга нарт танилцуулж тэднээс дэмжлэг авсний үндсэн дээр ийнхүү олон нийтэд танилцуулжээ. Уг нь хариуцлагатай албан тушаал хашч буй хэнбугай ч удирдлагууддаа танилцуулахгүйгээр ийм том хэмжээний ажлыг олон нийтэд дур мэдэн танилцуулахгүй гэдгийг захын Дорж, Дулмаа нар ч андахгүй мэднэ. Гэтэл “Сонсголонт хот төсөл”-ийг дээд түвшинд танилцуулагдснийг НИТХ-ын ганц хоёр төлөөлөгч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнээ яагаад ийнхүү мэдэн будилж Н.Нацагдорж гэх хүнийг албан тушаалаас нь огцруулах хэмжээнд асуудлыг дөвийлгөв гэдэг нь хачирхалтай.
Тэгээд ч олон улсын үзэсгэлэн Монголд анх удаа болж байхад ямар ч шинэ соргог зүйлгүйгээр энэхүү уулзалтад хэн ч орохгүй нь тодорхой. Ийм л нэг хувийн эрх ашиг, сандал суудлын төлөөх тэмцлээ улс орны чухал асуудлын өмнө зорилгоо болгож мэргэжлийн гэх тодотголтой Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Н.Нацагдоржийн суудлыг ганхуулахаар зэхэж буй нь үүний ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байна.
Өмнө нь түүнийг хэд хэдэн удаа огрцуулахыг нэр бүхий төлөөлөгчид хүссэн ч хотын дарга Д.Сумъяабазар “Н.Нацагдорж шиг ажлаа мэддэг мэргэжлийн хүн байна уу” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Учир нь өдгөө Д.Сумъяабазар дарга мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байж 1.6 сая хүн амтай их хотын ажлыг урагшлуулна гэдгээ мэдэж буй учраас хов зөөгчдийн үгийг холуур шидэж байсан нь ихээхэн учир шалтгаантай аж.
Эцэст нь Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэж хэвлэлээр боорлуулах хэмжээнд хүрэв гэдэг нь асуулт болон үлдлээ.


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.43
    2022/09/13

    архитектор гээч. хүнийг нь архитектор, мэргэжил салбарыг нь архитектур гэнэ. Жич: архитекторч гэж бичиж ярихгүй шүү.

    Хариулах
  • 202.126.89.54
    2022/09/12

    Архитектур гэхээр барилга өнгө зүс хороолол хотхон гэх юм замын ачааллыг огт тооцохгүй нэг л сайхан хотхон үйлчилгээ шууд гол болон туслах зам руу холбох зураг баталчихна. Авто ачаалал тооцоо огт хийдэггүйн хар гайгаар бид гацаж түгжирч байна. ХЕТ огт баримталдаггүй. Новшийн гадна үзэмж ярьсан архитекторууд

    Хариулах
  • 202.126.88.189
    2022/09/10

    Luiwarchin, iim humuusiin shunlaas bolj bidnii Ulaanbaatar iim baidald orson. Awilgal awch bolohgui gazar barilga barih zuwshuurul ene humuus gargasaar l baigaa!!! Bas boloogui uursdiiguu zuwtgudug untsugtui um bna lee

    Хариулах
  • 103.26.195.175
    2022/09/10

    Одоо гадаадаас ирээд Улаанбаатарт хуралдаж байгаа мэргэжил нэгт архитекторчдоос ичдэггүй юм болов уу

    Хариулах
    • 103.26.195.73
      2022/09/11

      яг үнэн

  • 202.55.188.89
    2022/09/09

    Үе үеийн ерөнхий архитекторчид нийслэлийг маань сүйрүүлсний ачаар бид зовж бн даа.

    Хариулах
  • 66.181.161.76
    2022/09/09

    Ажлын үр дүн нь одоо бидний байгаа төвшин шүү дээ. Хир мэргэжлийн ажлаа мэддэг санагдаж байна даа?

    Хариулах
  • 202.126.89.64
    2022/09/09

    Явган хүний зам дээр гэрлийн шон төлөвлөдөг,нийтийн эзэмшлийн талбайн орц ,гарцыг хааж төлөвлөдөг ийм зүйлийг л хотын Ерөнхий архитектор л хардаг баймаар л юм.Хотхон барьж байгаа компаниудыг сургууль,цэцэрлэгтэй нь хамт төлөвлөснийг зөвшөөрөл олгодог болмоор юмаа.Хотын түгжрэл үүнээс болж бгаа харж,анзаардаг ажлаа хийх хэрэгтэй.

    Хариулах
  • 139.5.217.161
    2022/09/09

    mergejliin huneer ajliig ni hiilgehgui bain bain namiin tomilgoo gd soliod bhaar naad hunii chin sanaachilsan ajil ajil bolj chadahgui bgaag olon niit medehgui, oilgohiig ch husdeggui bhoo. Deer ni bag bolood ajlaa hiiy gsn huselgui, niisleliin tuluulugchcid gj jinhen nam dagasan turiin ajil asuudal medehgui genetiin zochid l bdag bizdee

    Хариулах
  • 66.181.161.3
    2022/09/09

    Түгжрэлээс гарах олон гарц бий хэрэгжүүлэхэд 1-2 жил хангалттай

    Хариулах
  • 202.126.89.16
    2022/09/08

    Yurunhii architector hemeeh hunii gaigaar UB maani odoogiin baigaa baidald hursen. Jinhene avilgaliin torgon tseg deerhi alban tushaal

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/09/08

    Maliig HOOHOD bagdana shuu ! Yl asuugaach ene zambraagui barilga zam yana daa

    Хариулах
  • 66.181.161.60
    2022/09/08

    Архитектор гээч дээ?!

    Хариулах
  • 202.179.22.169
    2022/09/08

    Энэ хүний өнгөн дээр энэ хот ийм байгаа : )

    Хариулах
  • 66.181.160.54
    2022/09/08

    Ямар юмны хотын архитектор байдаг юм. Хүн явах зайгүй Бетон ой босгочихоод.

    Хариулах
  • 64.119.21.149
    2022/09/08

    Нацагдорж шулуун шудрага ажилдаан эзэн болсон хүн дэ харин луйварчин газрын наймаачингуудад таалагдахгүй бга

    Хариулах
  • 202.9.46.62
    2022/09/08

    Nacagdorj nasaaraa ene albiig hashij irsen.hotiig tugjreld hyrgehed ene luivsrchin ih yyreg gyicetgesen.ajlaa meddeg baisan bol hot unuudur iim baidald baihgui bailaa.ene metiig hurdan zailuulj shine salhi oruulah heregtei

    Хариулах
    • 202.21.102.222
      2022/09/09

      Unen, ene Natsagdorj barag 20jil hotiin eronhii arhitekt hiisen, UB-g iim bolgohod ue ue-n zasag darga nartai niilj avilgajsan nohor ATG shalgaval ih yum garna

  • 192.82.86.234
    2022/09/08

    Унэн зуйлийг бичжээ. Нацагдоржийн танилцуулсан тосол Сайн тосол болсон байсан.

    Хариулах