Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах тус сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байрлуу “Мотоциклотой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал, Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр луу “мазалат" маркийн галт зэвсгээр 2 удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ. Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг: 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.131.236.102
Зоригтой л эр юм.
Хариулах192.82.82.28
Gants buudsan hvn buruugvi bha tsagdaanar bas yaj tamlaj zowooson bolood naad hvn chin iim uildel garagsan gdgiigl bod
Хариулах66.181.160.69
Цагдаад дарамтлуулсан эсвэл цагдаа хүсэлтий нь хүлээж аваагүй дотны хүний нь хэлмэгдүүлсэн гээд олон шалтаг шалтгаан байж болох л юм Манай төрийн цагдаа нар чинь иргэдийгээ хамгаалах биш тушаал дээрээс ирсэн эовэл эрх мэдэл албан тушаалаараа иргэдтэйгээ зүй бусамр харьцдаг тал бий шүү Цагдааг алах байсан бол шууд гүйцэтгэх байсан байлгүй Хий буудсаныг бодоход санаатай биш сэрэмж анхааруулга болгож буудсан байх талтай би шүүх биш болохоор таамаг төдий санасанаа бичлээ
Хариулах192.82.77.177
хэрэв буудсан нь яг үнэн бол ... манайхны танхай балмад, дур зоргоороо авир нь бүр хирээсээ хэтрээд байгаан биш үү ? цагдаа руу буудна гэдэг ч арай дэнднээ
Хариулах103.57.92.129
хорих ял өгөх хэрэгтэй дээ хүн тааралдсан бол гэмгүй хүн хохирох байлаа буудад байхдаа яахав дээ гадаа нь очоод орилно биз дээ арчаагүй хөдөөний оркууд
Хариулах202.126.90.86
Ер нь бол фэйсбүүкийг цэгцлэхгүй бол тролл хаяг нээж янз бүрийн буруу ташаа мэдээлэл оруулж боловсрол, мэдлэг тааруухан, зөвхөн нэг эх эх сурвалжаас мэдээлэл авч түүнийгээ үнэн бодит гэж ойлгодог хүмүүст төр засаг, цагдаа, хууль хүчний байгууллагын эсрэг үзэл төрүүлж байгаа нь үнэн. Тэр яваандаа ийм байдалд хүргэж байгаа юм. Улстөрд ашиг хонжоо хайсан эрх мэдэлд хүрэх гэсэн мөн гадны янз бүрийн захиалгаар ийм зүйл хийж байгаа нь хүмүүс зөндөө байгаа. Үнэхээр өөрийнхөө бүртгэлтэй хаягнаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг шүүмжилж болно.
Хариулах66.181.161.78
цагдаа хүнээс бэлэн мөнгө их авч байгаа шүү тэр тусмаа ТАРИАТЫН цагдаа нар үүнийг анхаар
Хариулах66.181.161.78
буруул юм хийсэн байна хөдөө суманд байгаа цагдаа нар хууль суртчилах ажил хийхгүй ард иргэдтэй харьцах харицааны соёл дутмаг дээрэнгүй харьцаж байдагт гол шалтгаан байгаа цагдаагийн байгуулаг ажилчидаа харьцааны соёлтой болгож ашиг сонирхолын зөрчилийг арилгахгүй бол энэ байгуулгын нэр хүнд их унаж байгааг анхаарах цаг нь болжээ
Хариулах66.181.161.28
Яр Үгдмв Яя
202.126.90.86
Та өөрөө суманд очоод хэсгийн цагдаагаар ядаж ганц сар ажиллаад үзчих хэрэгтэй. Ямар арга барилаар яаж ажиллах вэ гэдгийг нь тодорхойлоод түүнийгээ бусдад дэргэрүүлж болно. Дөнгөж 12 анги төгссөн хүүхдүүдийг хэдхэн хоногийн курст сургасан болоод ажиллуулж байгаа. Тэдэнд зааж сургах хэрэгтэй, тэгэхгүй бол арга барилаа олохгүй малтайгаа харьцаж байгаа малчин шиг л юм болоод байна.
202.126.90.10
huduu oron nutagiin tsagdaa nar ugaasaal uurusduusuu boldog shv
Хариулах202.126.90.18
Яагаад буудах болсон нь сонин юм
Хариулах150.129.140.124
Яаж хүн оногдоогүй юм яиар ёрын тэнэг хүүр вэ ёр яаж ч мэдэх алуурчин байна яллах хэрэгтэй шүү
Хариулах192.82.73.146
Хорих ялыг нь өг яаж хүн оногдохгүй юм бэ
Хариулах66.181.161.101
Жишээ болгон хатуу цээрлэл үзүүлэхгүй бол ажиллах цагдаа олдохгүй дээр нь болдог юм байна гэж бодно. Мөн хөдөөний үмхий цус ойртсон новшнуудыг зөрүүлээд буудах буу эрх өгөх хэрэгтэй. Үхэр монголд ийм л юм хэрэгтэй
Хариулах66.181.161.5
Хатуу шийтгэх хэрэгтэй тэгээд цагдаа үхэхгүй бол хамаагүй юм уу хаашаа юм
Хариулах118.235.12.161
Маш хатуу шийтгэх хэрэгтэй. Согтуугаар жолоо барьсан. Хүний амь насанд заналхийлсэн, төрийн хууль сахиулах байгууллага руу галт зэвсгээр халдсан гээд олон зүйл ангид хамаарна
Хариулах66.181.189.132
Аюултай этгээд
Хариулах66.181.189.132
Согтуудаа ч биш л дээ наад нөхөр чинь ард түмэнд халдах нь
Хариулах