Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан МАН-ынхан Боомт хариуцсан суудлаа эзэнгүй орхиж, олон хүний анхаарлыг татсаар байгаа.
Тэрхүү суудлыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяад үлдээсэн талаар эх сурвалжууд хэлж байна. Үүнийг нь баталж С.Одонтуяа Засгийн газрын шинэ сайдууд тангараг өргөмөгц “Нэгнээ угтан алхацгаая” найр тавих нь эвийн эхлэл хэмээн уриалга гаргасан. Тэр “Өнгөрсөн хугацаанд 2 хуваагдаж ардчиллын лидерүүдрүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пи-ар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй.
Улсын хөгжлийн төлөө л улс төр оршдог. Үндэсний эрх ашгийн төлөө л улс төрждөг байх ёстой. Улс төр дэх бурууг хатуу шүүмжилж анхааруулах, бүр тэмцэх ёстой. Зөвийг дэмжиж, уухайлан түгээх ёстой. Бид цаг үеийнхээ дуудлага, шаардлагад нийцэж эс чадваас улс төрийн тавцангаас арчигдан, монголын ардчилал алсран одоход ойрхон байгааг намын гишүүн, дэмжигч бүр ухамсарлан эвийг эрхэмлэн, нэгдлийг бүтээхийг би уриалж байна. Бас шаардаж байна.” гэж байв.
Товчхондоо өөрөө сайдын сэнтийд залрах гэхээр гадаад ертөнц байтугай УИХ дахь АН нь ч бүлэггүй байгаа нь С.Одонтуяад чөдөр болчхоод байгаа. Тиймээс л мань хүн тийн уриалга гаргасан хэрэг.
Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ынханд хандан ядаж УИХ дахь бүлэгтэй болчих гэдэг шаардлага тавиад байгаа аж. Тиймээс УИХ дахь АН-ын гишүүд нэгдэх гэж улайрахаас ч аргагүй.
С.Одонтуяатай хамт Ц.Тувааныг Эрүүл мэндийн сайдаар томилж өгөх тохироо ч явчихсан. Хамгийн гол нь дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй байгаа учраас АН-ын нэр бүхий гишүүд ихэд сандарч, сайдын суудалгүй хоцрох, МАН ҮХНӨ-ийг хийх боломжгүй болчих гээд буй аж.
Энэ бүхнийг нэг дор цэгцлэлж, сандарч буй нөхдийг сэтгэл амар байлгахын тулд Боомт хариуцсан сайдын суудлыг хоосон орхиж, хичнээн элдвээр хэлүүлж байгаа Эрүүл мэндийн сайдын суудлыг ч оролдохгүй хадгалсаар байгаа.
Эргээд харахад хэд хоногийн өмнө сайдуудын суудлаа сэлгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Эв нэгдлийн Засгийн газар байгуулах” тухай ам алдсан нь ч дээрхийг бататгаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.57.92.129
ер нь улс орны хөгжлийн төлөө одоо бие биеэ хардаж суух хэрэггүй АН -ын чадвартай хүмүүсийг ашиглах цаг болсон шүү Амаржаргал Баярцогт Одонтуяа Сайханбилэг гээд чадвартай хүмүүс хөгжлийн ажилд оролцох цаг болсон
Хариулах122.201.24.73
сэтгэгдэл устгаад б
Хариулах122.201.24.73
мэргэжлийн сайд дээрээ
Хариулах122.201.24.73
mergejliin saidiig arai ch mergejliin bus ene tuvaanaar solihgui bailguidee araichdee
Хариулах202.21.104.20
Хүн хувийн намтар түүхээ буруу бичээд эхэлэхээр буруу болдог. Оюун-Эрдэнээ.Чиний Харвард төгссөн ч гэдэг худлаа, бүгд худлаа
Хариулах202.21.104.20
МАН 62 суудал авчихаад АН д 3-4 суудал өгвөл чадвахаа барсаны илрэл болно. Цаашид оршин тогтнох нь ч эргэлзээтэй болно.Бэрс хувийн сургууль төгссөн Оюун Эрдэнэ улс орноо авч явж чадахгүй байна. Зайлах, зайлуулах хэрэгтэй.
Хариулах192.82.78.29
muu aluurchin Enhbold olon myngan huniig heregguibaktsin koronogoor dalimduulj arga hemjee avalgui uhuulsen dumbiisen ajilgui novshig heneer chhamaagui solihestou
Хариулах202.9.46.210
Odontuya gedeg hyyhen hooson cecerhehees uur chadah yumgyi.dyyregiin darga nertei dyyrgiig yuch hiihgyi cynh barigchdaar dyyrgesen
Хариулах66.181.179.37
Энхболд сайд элдвээрээ хэлүүлж загнуулаад л хөөрхии сайн ажиллаж буй мэргэжлиин хүн шүү сайж ажиллаж байгаа шүү
Хариулах