Ерөнхий сайд аа, Б.Мөнхтамир захирлаа эрхлүүлсээр байх уу

Moderator
2022/09/06

Монгол Улсын ГХЯ-наас Монгол-БНХАУ чиглэлд 7 хоногт 6 удаа нислэг үйлдэнэ гэх мэдээллийг гаргасан. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн МИАТ, Аеро Монголия нислэгийн компанийн тийзийн үнэ хаданд гарснаас болж, иргэд бухимдаж байна.

Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг 8 сая 500 мянга болсон байна. Цар тахлаас өмнө 2000 юань/1 сая/ байлаа. Харин МИАТ компанийн зүгээс нислэгийн үнэ нэмэгдээгүй, Улаанбаатар-Токио- Бээжин чиглэлийн транзит нислэг учир 8 сая 500 болсон гэх мэдэгдэл өгөв. Гэтэл өмнө нь Улаанбаатар- Бээжин чиглэлд шууд нисээд болоод л байсан, одоо яагаад транзит нислэгээр зорчих шаардлагатай болчхов.
МИАТ бол төрийн өмчит компани. 2021 онд МИАТ компанид тавьсан агаарын навигацийн орлогын өр болох 10 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газраас чөлөөлж байсан удаатай. Гэтэл хайр даахгүй, ядарсан иргэдийг мөнгөний машин гэж хардаг бололтой. 
Уг нь энэ бүхний зохицуулалтыг Ерөнхий сайд таны томилсон МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир хариуцах ёстой. 
Гэтэл түүнийг өмөөрч буй мэт ШӨХТГ-аас мэдэгдэл гаргаад амжжээ. Үүндээ МИАТ компанийн нислэгийн үнэ өссөн гэх мэдээ нь ташаа мэдээлэл гэж гарчигласан харагдана. Гэтэл 3 хоногийн дотор Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнэ 1 саяар нэмэгдсэн гэж иргэд баталж байна.
9 дүгээр сарын 3 /УБ-Бээжин, 9 дүгээр сарын 28-ны өдрийн тийзийн ханш/

9 дүгээр сарын 1 /УБ-Бээжин, 9 дүгээр сарын 28-ны өдрийн тийзийн ханш/

Үнэн хэрэгтээ МИАТ болон Аеро Монголия зэрэг компаниуд алтаар хийсэн түлш хэрэглэдэггүй байлтай. Үнээ нэмэх шаардлага байгаагүй. Тийзийн үнэ дээр нэмэгдээд 4-5 сая төгрөгөөр тусгаарлагдана, сургалтын төлбөр, амьжиргааны өртөг гээд энэ их зардлыг баргын оюутан төлж дийлэхгүй. Ийм л хэцүүхэн нөхцөлд мөнгө олох гэж улайрагсад олширсоор. 
Нэмэр дээр нэмэр гэж тийз шаглагчид толгой дээр гарч, зохиомлоор үнийг хөөргөнө. Тэд урьдчилаад нислэгийн суудлуудыг захиалчихсан, зайлшгүй явах шаардлагатай оюутнуудад тийз зарахдаа үнэд орж, халаасыг нь сэгсрээд сурчихаж. Энэ байдлыг арилгахгүй бол ардын хүүхдүүдэд 8 сая байтугай 8 мянган төгрөг ч хайран байна.


Ерөнхий сайд аа, Б.Мөнхтамир захирлаа эрхлүүлсээр байх уу
Ерөнхий сайд аа, Б.Мөнхтамир захирлаа эрхлүүлсээр байх уу

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.55
    2022/09/08

    Хятад сүүлийн 2 жилд Бээжин нисэх зөвшөөрөл Монголын талд өгөөгүй байхад МИАТ яаж нисэх болж байна. Тэр дамжин нисэх нь тухайн хүний асуудал үүнийг МИАТ-ийн нислэг гэж андуурч нийгэмд сөрөг сэтэгдэл бий болгож байгаа сэтгүүлчид бодолтой болгоомжтой баймаар юм. Энэ хэн нэгний захиалга гэж ойлгогдохоор байна

    Хариулах
  • 202.126.90.58
    2022/09/06

    Oyunerdene said bolsnoos hoish teever tsement tiz geed buh yumnii une tengert hadlaa. Ugtaa bol ortog ni osoogui darga nar ni damlaad osgood bgaa sonsogdoh

    Хариулах