МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ХЭГ-ын дарга болж түүний хэн хаших вэ гэсэн яриа олны анхаарлыг татаж байна.
Мэдээж түүний албыг залгуулах хүн МАН-д тулхтай, туршлагатай төдийгүй түүн шиг чадварлаг байх ёстой гэсэн хүлээлт байгаа нь нууц биш.
Одоогоор түүний орыг залгах хүнээр Д.Амахбаясгалантай хамгийн ойр шадарлаж байсан хоёр хүний нэр дуулдаж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдын суудалгүй үлдсэн бас бус УИХ-ын гишүүд ч генсекийн суудал руу тухлахаар зүтгэж эхэлсэн. Хэдийгээр энэхүү чухал суудалд олон хүн санаархаж байгаа ч хүссэн нэгэнд нь очих суудал биш гэдгийг тус намын гишүүд андахгүй мэднэ.
Тухайлбал, дараагийн удаа тодрох МАН-ын генсек 2024 оны парламентын сонгуульд намынхаа мөрийн хөтөлбөр болон хэн, хэнийг УИХ-д нэр дэвшүүлэх, хэнийг жагсаалтаар оруулах зэрэг олон ажлыг гардан гүйцэтгэх учраас зүгээр ч нэг дурны хонгио уг суудал руу өнгийхгүй гэсэн үг.
Тус намд Д.Амарбаясгалан шиг МАН-ын гал тогоог аваад явчих лидер байхгүй учраас МАН-ын гишүүд дүрэмдээ өөрчлөлт оруулж түүнийг генсекээр нь үлдээе гэсэн саналыг ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн гэх. Учир нь Д.Амарбаясгалан МАН-ыг хоёр сонгууль дараалан ялалтад хүргэснээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиаг намдаа авчирсан нэгэн.
Нөхцөл байдал ийм учраас магадгүй Ерөнхий сайдын зүгээс давхар нүүдэл хийж Д.Амарбаясгаланд Засгийн гал тогоог базуулсан ч намын дүрэмдээ өөрчлөлт оруулж түүнийг генсекээр нь үлдээх сонголтыг хийсэн ч байж болно.
Гэхдээ цаг минутаар өөрчлөгддөг тус намын шийдвэр магадгүй энэ удаад ч эрс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тиймээс ирэх 11 дүгээр сард болох МАН-ын бага хурлаар шинэ генсекээ томилох уу, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах уу гэдгийг харах л үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна