МАН генсекээ тодруулахад яараагүй

Moderator
2022/09/05

 МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноор түүний орыг залгах хүний асуудал яригдаж эхэлсэн. Гэхдээ Д.Амарбаясгаланг давж гарах хүн хэрэгтэй. Эс бөгөөс ирэх сонгууль ч хүргэж чадалгүй МАН-ынханд “хавчуулж, жийгдэнэ”. Мэдээж Д.Амарбаясгалан шиг дараалсан сонгуулиудад ялалт байгуулж, засаг болон бусад албан тушаалд эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй намын гишүүддээ хуваарилж, урагшлах хүн тун ховор. Дараагийн генсек ирэх 2024 оны сонгууль хүртэл намынхаа гал тогоог хариуцаж, 2024 оны сонгуульд намаа бэлтгэх ёстой. Энэ хэрээр МАН-ын дотоодын хийгээд гаднын бүх дайралтыг давж гарах хэмжээний хүн байх ёстой. Харин тэр хүнийг МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүнийн саналаар сонгоно. Одоогоор энэ сонголтын гол бай нь Д.Амарбаясгалантай гар нийлэн ажиллаж ирсэн орон тооны нарийн бичгийн дарга залуусаас сонгох тухай яригдаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд орон тооны нарийн бичгийн даргаар сонгогдсон Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нар. Н.Энхбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тухай яригдаж байсан ч өөрөө татгалзсан гэдэг. Ц.Чулуунзагдын хувьд хэвлэл мэдээлэл, пи-ар чиглэлээр ажилласан туршлагатай. Д.Амарбаясгалангийн ойрын хүн төдийгүй МАН-ын сүүлийн бүх шатны сонгуульд ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн хүн гэгддэг. Юутай ч МАН-ын удирдлагууд Бага хурлаа ирэх 11 дүгээр сард төлөвлөсөн гэгдэж байгаа. Товчхондоо Д.Амарбаясгалан Засгийн газрын ХЭГ-ын ажлаа цэгцэлчхээд намын тогоо руугаа эргэж өнгийн, чиглэл өгөхийг нь хүлээх хугацаа гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.120
    2022/09/07

    Chuluun zagd nusan taglaa minii medeh 2005 ond b one ch studiotei odorin hooloo yaaya gesn bandi baisan bas neg darga bu gs doloogod huurhin suudal alban tuushaal huschihsn chamai gobi altaid nusan taglaa baisan chin sonsosn um bn ene ingej tomoroh batsaan bishee

    Хариулах
  • 59.153.113.97
    2022/09/07

    МАН гарлаа юу.

    Хариулах
  • 59.153.112.229
    2022/09/05

    Энхбаатар нь дээр байх шүү

    Хариулах