Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрөө БӨХ, СКАУТ гэсэн шиг төсвийн мөнгийг цацаж байна даа

Moderator
2022/09/05

ТУЙЛАГСАД 3: Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ бөхчүүд болон Алтаргана, Айраг наадамдаа 100 орчим сая төгрөг зарцуулжээ “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар боллоо. Хэрэгжилтийг нь хянана гээд Засгийн газрын хуралдаанаар дээрх хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг ч байгуулаад сар гаруйн хугацаа өнгөрслөө. Харин хяналт, шалгалтын хариу хэзээ гарч, алдаа зөрчил гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох бол... Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн байгууллагууд цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хэмнэхээс эхлээд сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэж заасан нь бий. Харамсалтай нь, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ долоодугаар сард Алтаргана наадамд 34 сая төгрөг, Скаутын холбооны жемборид 5 сая төгрөг, төвийн бүсийн аймгуудын сумдын Засаг дарга нарын бэлтгэл хангуулах сургалтад зориулж 25 сая төгрөг зарцуулжээ. Хил дамнасан наадам болон цэргийн бэлтгэлд зарцуулсан хөрөнгийг дуугүй өнгөрөөе гэхэд мань Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрөө Скаутын холбооны “зүтгэлтэн” гэдгээ нууж чадалгүй татвар төлөгчдийн хөрөнгөнөөс гаргаж буй хэрхэн ойлгох вэ. Ингээд ч зогссонгүй, Б.Ариун-Эрдэнэ дарга өнгөрөгч наймдугаар сард мөн л “Айраг наадам”-д зориулж, төсвөөс 25 сая төгрөг зарлагадаж, Улсын начин цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх нэрээр 10 сая төгрөг “цацжээ”. Үндсэндээ эрхэм Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн хувьд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх сахилга бат бус өөрийнх нь хүсэл, сонирхолтой холбоотой арга хэмжээнд хөрөнгө мөнгө зарцуулж сууна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн түүний ажилд хэзээ, ямар үнэлгээ өгч, төсвийн хөрөнгийг хэмнэдэг болгох юм бол... 


Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрөө БӨХ, СКАУТ гэсэн шиг төсвийн мөнгийг цацаж байна даа
Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрөө БӨХ, СКАУТ гэсэн шиг төсвийн мөнгийг цацаж байна даа

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.5.199.71
    2022/09/07

    airag naadam bol saihan baisan shvv

    Хариулах
  • 70.183.1.206
    2022/09/06

    Unen hereggui novsh shdee!! Ih huraliin gishuun bolno geed muruudtsun yvna lee

    Хариулах
  • 103.57.93.228
    2022/09/05

    Аймаг, сумын хөрөнгө мөнгийг бөхчүүдэд өгөхийг хориглох хэрэгтэй. Нутгархах үзэлтэй хувь хүмүүс хувийнхаа хөрөнгө мөнгөнөөс илүүчилж болно.

    Хариулах
    • 64.119.29.144
      2022/09/05

      demjij bna