Эдийн засаг хөгжихгүй байна, хүчгүй байна гэж шүүмжлэхээр муу амласан болчихдог нь харамсалтай. Муу юм даравч далдайна, булавч бултайна гэдэгчлэн нүдэн ил байгаа хямралыг яалтай.
Сангийн яам нь Монгол Улс дефолт зарлахгүй, Засгийн газар энэ жил болон ирэх жил төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээгүй гэх зэрэг хариулт өгч, өөрсдөдөө алга ташаад сууж байх жишээтэй. Урд хөршийн хил хаагдахад барьц алдаж, байдгаа барж байгаагаа мартаж болохгүй. Дэлхийн улс төр, эдийн засгийн уур амьсгал ширүүн байна баярлаж суух болоогүй байна гишүүд ээ.
Улсын төсвийн гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт хил гаальтай холбоотойгоор удааширч, одоо л сэргэж эхэлж байна. Манай улс жилдээ 30-40 сая тонн нүүрс гадагшаа нийлүүлж байж эдийн засгаа бүрэн санхүүжүүлж чадна. Гэтэл энэ оны эхний хагаст 9 сая тонн нүүрс экспортолсон. Чардайлаа гэхэд оны эцэст 20 гаруй сая тонн нүүрс гаргах төлөвтэй байна. Иймээс л төсөв тэг дундуур татаж, орлого дутахвий гэх таамаг байна.
Хамгийн муу мэдээ нь уул уурхайн салбарын орлогыг нөхөх үйлдвэрлэлийн салбар алга. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь ажилгүйдэл, ядуурлыг өөгшүүлэх том хүчин зүйл гэдгийг судлаачид хэлдэг. Бэлэн бараа, халамжийн бодлогоор угжиж иргэдийн амьжиргааг дэмжсэн нэр зүүхийн оронд ажил хийх боломж, үйлдвэрлэх эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Иймээс л нүүрсэндээ найдаж буух бус, эргээд ашиг шимийг хүртэх дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна