Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор түгжрэлийг сааруулахаар автомашины дугаарын тэгш, сондгойгоор долоо хоног зорчуулах шийдвэрийг нийслэлээс гаргасан.
Харин энэ удаа дээрх шийдвэрээ үргэлжлүүлэх эсэхийг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэсэн байна. Хотын дарга Д.Сумъяабазар бол тэгш, сондгойгоор зорчуулах сонирхолтой байгаа аж. Гэхдээ НИТХ-ын төлөөлөгчид эцсийн шийдвэрийг гаргана.
Олон нийтийн хувьд энэ нь шийдвэр нь түгжрэлийг шийдэх зөв шийдэл биш гэж үзэж байгаа юм. Хэрвээ энэ шийдлийг удаан үргэлжлүүлбэл хоёр автомашинтай өрхүүд дугаарыг нь тэгш, сондгой болгох зэргээр хувийн хэрэгцээндээ тохируулан хөдөлгөөнд оролцоно. Боломжтой зарим нь дахиад автомашин авах, нэн шаардлагатай гэж үзсэн нь лизингээр унаатай болохоор зүтгэнэ.
Товчхондоо нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
Хэрвээ дээрх шийдвэрээ үргэлжлүүлбэл автомашинтай иргэдийн зорчих эрхэд хэт халдахаас гадна, авто зам ашигласны төлбөр төлөгчдийг хууран мэхлэх замаар өндөр татвар авсан болж таарна. Энэ мэтчилэн сөрөг үр дагавар ихтэй.
Уг нь Засгийн газартаа хүртэл нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх сайдтай болсон. Энэ нь асуудлыг яаравчлан, гэхдээ иргэдэд ээлтэй байдлаар зохицуулах боломжийг нээх ёстой гэсэн үг байлтай.
Тийм байтал өнөө, маргаашаа аргацаахын тулд шууд иргэдийнхээ эрхийг зөрчих нь ардчилсан улсад арай л хэтийдсэн шийдвэр болох гээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
150.129.141.226
Gerlen doxiogoo urchil tegeed jolooch narta soyl shaa tegeel boloo
Хариулах103.140.11.228
хуучин машин зөөж байгаа нь иргэдийн буруу биш эрх баригчдийн буруу тэр дундаа хотын мээрийн буруу нийтийн тээврээ боловсон зөв маршрут гаргаж шуурхай үйлчилж байсан бол хүн бүр машин бариад яваад байхгүй ихэвчлэн бага насны хүүхдээ зөөх яаралтай эмнэлэг эмийн сан явах хөдөө гадаанаас хүн угтах настангуудад үйлчлэх ажлаар явж байна үүнийг шийд тэгээд иргэдээ хараа малуудаа авто, нисэх тээврүүд иргэдээсээ зугтаалгаж улам холтгоод байгаа одоо төмөр замыг холтглж газрыг нь зарна гээд нойр хоолгүй гүйцгээж байна унаагүй олон арван км яах юм малуудаа мээр иргэдийн төлөө сонгогдсон идэж уу иргэдийг хорол гэж сонгоогүй !!!!!!!
Хариулах103.57.92.129
нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашиг болохоор ямар арга хэмжээ авахаа мэр мэднэ тэгээд ч эвдэрхий машин зөөсөөр байгаа нь иргэдийн буруу биз дээ ямар хотын дарга зөө гэсэн биш дээ одоо олон жилийн насжилттай машиныг оруулж ирэхээ болимоор юмаа
Хариулах202.126.89.46
Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болье! Энэ 2 тэнэгийг огцруулах хэрэгтэй!!!
Хариулах202.9.47.41
Энэ бол жинхэнээсээ арчаагүй аргаа барсан хүний шийдэл татвар төлдөг хүний хувьд буруу шааж байна арай өөр арга олооч ядаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах эргэлтийг хурдасгах ядаж байхад сая маш тэнэг шийдвэр гаргаж хотын сайдтай болсон тэгвэл энэ сайд чинь үүнийг шийд бидэнд ханаж цаддаггүй сувьдаг сэтгэлтнүүдийг тэжээх сонирхол алга шүү ажилдаа сэтгэлтэй мэдлэг чадвартай гаргаж байгаа шийдвэр нь оновчтой ажлаа хийж чадах боловсон хүчин хэрэгтэй байна мөнгө эрх мэдлээрээ далайлгасан чадваргүй гаргаж байгаа шийдвэр нь амьдралд хэрэгжих боломжгүй үг үйлдэл 2 нь зөрдөг тэнгүүд багадаагүй шүү
Хариулах202.126.88.80
Мөнгөтэй тэнэг хотын даргаа яаж аргандаа оруулах арга ядсан арга ерөнхий сайдын
Хариулах202.126.89.45
Хоер тэнэгийг огцруулах хэрэгтэй!!!
Хариулах192.82.77.177
шийдвэрээ үргэлжлүүлэх нь зөв шүү
Хариулах202.21.124.154
hodooruugee zailj bno shu