Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороход БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “тунаж” үлдсэн. Мэдээж боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй түүний шийдэмгий алхам, шинэчлэлүүдийн үр дүнг харгалзан үзэж сайдын суудалд нь үлдээсэн.
Гэвч сургууль, сургалтын орчин, багшийн хүрэлцээ гээд хичээлийн жил эхлэхэд эцэслэгдсэн асуудал тун цөөхөн байна.
Энэ оны долоодугаар сарын байдлаар манай улсад 3000-аад багшийн хэрэгцээ шаардлага үүссэн гэх судалгаа бий. Тэдний 1564 нь орон нутагт, 1398 нь нийслэлд гэж байв. Жишээ нь бага ангийн багшийн маш муу байна. Тиймээс зарим сургууль анги даасан багшгүйгээр хичээлээ эхлүүлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх болж байна вэ. Зөвхөн ХУД-ийн 34 дүгээр сургууль нэгдүгээр ангийн есөн бүлэгтэй ч хоёр анги нь багшгүй, нэг бүлэг нь 40-49 хүүхэд суралцахаар болж байна.
Дахиад жаахан цаашилбал, 118 дугаар сургууль гэж байна. Энэ сургуульд Буянт-Ухаа 2 хорооллын хүүхдүүд суралцаж байв. Өнгөрсөн хугацаанд тус хороололд 163 дугаар сургууль ашиглалтад орох тухай яриа гарсан ч өнөөг хүртэл хичээл орох боломжгүй хэвээр байна.
Арга ядсан зохицуулалт хийсэн нь хамгийн ойроор нь 161 дүгээр сургууль түр суралцах, цахим хичээл үзэх зэрэг сонголт өгчээ.
Хамгийн хачирхалтай нь 118 дугаар сургууль хүүхдүүдийг бүгдийг хамран сургах тойргийн сургууль чинь гээд 163 руу шилжүүлчихсэн, өнөөдөр сурагчид нь хэрхэхээ мэдэхгүй, эцэг, эхчүүд нь бухимдаж сууна.
Энэ бол нийслэлийн ердөө нэг дүүргийн 2-3 сургуульд тохиолдож буй асуудал.
Л.Энх-Амгалан сайдын хувьд ажлаа эхнээс нь цэгцэлж байна гэж байгаа ч шийдэл, шийдвэрүүд чинь хөрсөндөө хэр бууж байгааг нягталж хармаар байна.
Сайдын суудалдаа үлдсэн гээд саймширч байхын оронд захын хорооллын сургуулиудаар зар тараалгүйгээр, очиж ажиллаасай гэж хүсэх байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
122.201.22.70
ХУД 18-р сургууль 1р анги 65-67 хүүхэдтэй, түрээслэсэн Монгол дээд сургууль нь сумын төвийн сургуулиас долоон дор ямар сэтгэлгүй ажилж байгаа Чинбатыг солиоочэээ
Хариулах66.181.160.57
Ажил хариуцаж бгаа дунд түвшний зөрчлийг сайд нь үүрэх юм уу?
Хариулах202.126.90.105
Хийхээр хийлээ гэнэ, хийхгүй бол хийсэнгүй гэнэ. Олон жил ужгирсан асуудал ихтэй салбар. Алдаа оноо байлгүй яахав. Эхлүүлснээ үргэлжлүүлээд дуусгаг.
Хариулах202.126.88.214
Мундаш сайд байна бусад нь мэдэхгүй
Хариулах202.126.88.214
зүгээрээ сайд аа зүтгээд байгаарай
Хариулах150.129.142.61
Ирээдүй болсон хүүхэд оюутнуудыхаа хүмүүжилд онцгой анхаарч өөрийгөө авч явах сэтгэлийн хаттай хөдөлмөрч тусч урлагын мэдрэмжтэй спортоор хичээллэдэг хүнлэг сайн хүн бүтээхэд дорвитой арга хэмжээ авмаар байна.Боловролоос илүү хүмүүжил дээр анхаарч эрүүл эрүүл иргэн бүтээх хэрэгтэй.Математикч эмч хуульч байгаад ёс зүйгүй хүнлэг бус байвал улс орноо гэх сэтгэлгүй үр хүүхдэдээ зөв дууриалал болж чадахгүй иргэн болно
Хариулах66.181.186.200
Муусайн арчаагүй юмнууд л ажил хийж байгаа руугаа ам олохгүй хуцалдана өөрсдөө хуруу хумсаа хөдөлгөнө гэж байхгүй чалчихаас цаашгүйхөгийн гарууд
Хариулах192.82.72.146
үнэн юм бичсжн байна
Хариулах103.212.116.254
Угаасаа попын хаан сайд. Ард түмэн мундаг сайд гээд л магтаад байгаан. Хэлсэн хийсэн 2 нь байнга зөрнө.
Хариулах