МАН-ынхан АН-ынханы “хулхидаагүй”

Moderator
2022/08/30


Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх сургаар МАН, АН хамтрах нь гэх яриа өрнөсөн. Ингээд ч болоогүй эрх баригчид сайдуудаа тодруулах үеэс МАН-ынхан АН-ынханыг хулхидчихлаа гэх яриа чих дэлсэж, үүнийг нь батлах гэсэн шиг сайдууд ч тангарагаа өргөчихлөө. 
Гэхдээ МАН-ын хувьд АН-ыг оргүй хоосон хулхидаагүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Угаасаа хоёр талд гарч хөлөө жийчихээд байгаа УИХ дахь АН-ын гишүүд санал нэгдэхгүй байж. Бүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийе гээд ч хүлээж аваагүй аж. 
Угаасаа АН-ын блгийн ихэнх гишүүн нь Засгийн газарт орохгүй ээ. Сөрөг хүчний байр сууриа хадгалж, ажлаа хийх ёстой гэх байр сууриа илэрхийлсэн байна. Харамсалтай нь нөгөө талд нь цөөн хэд нь МАН-аас суудал нэхээд гацаа үүсгэчихжээ. 
Мэдээж нэг намын хэдэн гишүүнийг хүлээгээд байлтай биш, уулзалтууд хойшлоод байхад Ерөнхий сайд урагшлахаа бодоод сонголтоо хийж, дангаараа Засгийн газрын гишүүдээ бүрдүүлсэн хэрэг.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.71
    2022/08/31

    уул нь Оюунэрдэнэ албан тушаалд их дуртай юм даан чхийх гээд чадахгүй юм улс орноо л эхэнд нь тавьж сурмаар

    Хариулах
  • 66.181.178.100
    2022/08/30

    харьяалалын тийн ялгал мэдэдгүй ...ханыг гэж бичих гэсэн юм уу? утгагүй нэг юм сараачаад орхичих юм. өөрсдөө таагаад унш гэж байгаа бололтой.

    Хариулах