Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Залуучуудын холбооноос санаачлан "Формоо бэлэглэе" аяныг энэ сарын 24-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэд энэхүү аянаа үйлдвэрийн газрын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж, цар хүрээг нь тэлсэн байна. “Хүүхэд бүхэн жаргалтай байг” уриан дор явагдсан уг аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ, Дэнж, Говил, Баянцагаан, Яргуйт, Их залуу, Даваат, Наран, Шанд, Цагаанчулуут, Рашаант багийн амьдралын төвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй өрхийн 600 гаруй багачуудыг баярлуулжээ. Залуус хүүхдүүддээ сургуулийн дүрэмт хувцас авч өгөх боломжгүй олон эцэг, эхчүүдэд туслахаар багадсан формоо барьж ирсэн багачуудад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Мөн Барилга засварын цехийн хамт олонтой хамтран ажиллаж, аянд идэвхтэй оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын залуучуудын холбооны гишүүд, Оёдлын цехийн бүсгүйчүүд, “Энэрэл төв”, “Ногоон Очир”, “Апейро” ХХК, “Babuka” бэлэн хувцасны дэлгүүр, “Заяа” онлайн шоп, “Цах маркет”-ийн 306 дугаар лангуу, Худалдааны гудамж дахь хүүхдийн хувцасны Н.Ганзүрх болон багуудын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлалаа.
Хэн нэгний багадсан форм бусад хүүхдэд бэлэг болон очих боломжтойг ойлгуулж, хүнд хэрэгтэй хүн байх ухамсарыг төлөвшүүлэхэд тодорхой нөлөө үзүүлсэн энэхүү аян нь хүүхдийн сурч боловсрох үйлсийг дэмжээд зогсохгүй хог хаягдалыг бууруулах, байгаль эх дэлхийгээ хамгаалах том ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.90.10
Эрдэнэт үйлдвэрийн барилга засварын цехийн залуучууд мундаг шүү.
Хариулах