Их дээд сургуулиудын хичээл эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн оюутнуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол дотуур байрны хүртээмжийн асуудал.
Жилд Улаанбаатар хотод 30-40 мянган оюутан их дээд сургуульд суралцахаар ирдэг. МУБИС, МУИС, СУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчит дээд сургуулиуд дотуур байртай ч тоо нь хязгаартай.
Харин ихэнх хувийн сургуулиуд дотуур байргүй байгаа нь оюутнуудад санхүүгийн хувьд чамгүй их бэрхшээл болдог. Зах зээлийн дүнгээр хажуу өрөөний сарын хөл дунджаар 300-600 мянган төгрөгийн хооронд байна. Үндсэндээ нэг хүний сарын цалин. Мөн намар оюутнууд ирэх сургаар түрээсийн байрын үнэ нэмэгддэг. Дээрээс нь төлбөрөө хагас жилээр эсвэл бүтэн жилээр авна гэх шаардлага тавьдаг. Энэ мэт бэрхшээлүүд ужиг болоод удах шинжтэй.
Бас нэг асуудал нь оюутны дотуур байрууд хуучин, чанар стандартын шаардлага хангахгүй байгааг албаныхан хэлдэг. Сүүлийн жилүүдэд оюутны дотуур байр нэмж баригдсан тоо статистик алга. Одоогоос 12 жилийн өмнө “Оюутны дотуур байрны үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг мөрдөж эхэлсэн. Гэтэл энэ стандартыг дагаж мөрддөг сургууль байдаггүй бололтой. Өнгөрсөн хоёр жилд ч дотуур байрны ариун цэврийн асуудал шүүмжлэл дагуулж байсан. Энэ мэтчилэн зайлшгүй ярих шаардлагатай асуудал чимээгүй үлдэх эрсдэлтэй байгаа юм.
Иймээс улсын хувийн гэлтгүй оюутан элсүүлж байгаа их дээд сургуулиуд дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.57.92.53
Энэ олон ард түмнээ саасан ажилд орох ур чадвар олгодоггүй дээд боловсролыг цэгцэлсэн нь дээр 100 ямаанд 60 ухна гэж ажилгүй үнэ цэнэгүй дипломоор яана Ажил нь олдохгүй Олдлоо гэхэд өөрөө ч тэнцэхгүй юугаа хийнэСоц нийгмийн үед маш бодлоготой боловсон хүчнээ бэлддэг байжээ Маш сайн сурлагатан Гадаад дотоодын их дээд сургуульд орно Үнэгүй сурна Тийм Мөнгөгүй байхдаа л боловсролоо үнэгүй олгодог байсан юм шүү За тэгээд улаан шугамд орж чадаагүй бол Техник Мэрэгжлийн сургуульд явна Зарим нь малчин болно Зөв биз дэ Энэ чинь Ингэж бэлтгэдэг учраас төгсөөд ажилгүй байх тухай ойоголт байхгүй шүү дэ Бүгд ажилтай байдаг байсан
Хариулах64.119.21.39
Цэцэрлэг сургуулиа л барь. Оюутнууд мөнгөө төлөөд сур
Хариулах66.181.161.55
bitgii huts