Засгийн газрын гишүүд солигдож, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд болчихлоо. Энэ салбар хөгжиж, монголчууд уул уурхайгаас ашиг хүртэнэ гэж горьдохоос илүү МАН Ж.Ганбаатарт өрөө төлж байна л гэж харагдаад байна.
Учир нь Ж.Ганбаатар УИХ-д Баянгол дүүргээс сонгогдож, тус дүүргийн МАН-ын хорооны дарга болсон биш тэр дүүргийг бүхэлд нь эзэгнэчхээд байгаа.
Зөвхөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт түүний хамаарал бүхий хичнээн хүн ажиллаж байгааг олон нийт хангалттай мэддэг болсон. Өөрийнх нь бэр Б.Нарангэрэл нь БГД-ийн дүүргийн ЗДТГ-ын дарга. Ж.Ганбаатарын найз Я.Эрдэнэсайхан өмнө нь БГД-ийн сонгуулийн хорооны дарга байснаа одоо ЖДҮХС-гийн захирал болчихсон. Я.Эрдэнэсайханы эхнэр С.Мөнхзаяа нь тус дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга гээд тоолбол гар, хөлийн 20 хуруу дуусна.
Ж.Ганбаатар Монголын хуулийн үйлчлэхгүй байгааг барилга байшингийн норм, дүрэм биелүүлэхгүй, алга дарам газрын төлөө олон нийтийн эрх ашгийг зөрчиж, эрсдэлд оруулж байгааг ч харсаар суугаа.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, хуучин “Автобус 3”-ын газарт Ж.Ганбаатарын эзэмшлийн “Камдер” компани барилга барьж, тухайн орчны оршин суугчдын амгалан тайван байдлыг хоёр жил алдагдуулж, одоо эцэст нь зарим барилгын хана, цонх цуурчихлаа гэх гомдол тасрахаа байсан.
Цагдаа, хүчнийхэн, мэргэжлийн хяналтынхан ч нүдэн балай, чихэн дүлий байсаар өнөөг хүргэчхээд байгаа.
Энэ зэргээс харахад Ж.Ганбаатарт хариуцлага тооцдог хүн ч алга, тэр хэрэгжүүлж, дагаж мөрддөг хууль ч алга. Ердөө л өөрийн дураар, ямар ч хамаагүй аргаар ашиг л олохоор улайрч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна