Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцсон “ЦАСНЫ БАРС” баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээний хаалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай оролцож, цом, алтан медалийг гардан авлаа.
Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээн улсын хэмжээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын ёслолд 21 аймаг, 9 дүүргээс оролцсон 400 гаруй сурагчийг төлөөлж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Цасны барс" тасгийн захирагч, Ерөнхий боловсролын 124 дүгээр ангийн 12а ангийн сурагч Энхтөрийн Өсөхбаяр үг хэлэв. Тэрбээр тэмцээнд оролцож, бүр ялалтын медалийг зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов.
ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР:
1-р байр: Сонгинохайрхан дүүрэг
2-р байр: Чингэлтэй дүүрэг
3-р байр: Өвөрхангай аймаг
4-р байр: Багануур дүүрэг
5-р байр: Сүxбаатар дүүргийн баг тамирчид тус, тус шалгарлаа.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Тэмцээнд үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, цэрэг спортын тэмцээнээр өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нийт тамирчид болон бэлтгэл хангасан албан хаагчдадаа баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэгч багш нарын сайн зааварчилгаа, бэлтгэл сургуулилтын үр дүнд энэхүү амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд оролцсон бүх сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн онцгойлон дүүргийн цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна