Автозамын газрын дарга асан Д.Доржханд, үүрэг гүйцэтгэгч н.Оюундэлгэр нарыг АТГ-аас саатуулжээ

Moderator
2022/08/24

Улаанбаатар-Дархан чиглэлийн 241 км авто замын ажил удааширсан асуудлыг тодруулахаар АТГ-аас шалгалт явуулаад багагүй хугацаа өнгөрсөн.

Тэгвэл өнгөрсөн шөнө /2022.08.23-24/ Автозамын газрын дарга асан Д.Доржханд, мөн тухайн үедээ автозамын төсөв хариуцаж байсан, одоо Автозамын газрын түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй н.Оюундэлгэр нарыг АТГ-аас саатуулжээ. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Эл явдлын өмнө буюу өнгөрсөн долоо хоног /2022.08.15/- т Зам, тээврийн хөгжлийн яаманд нэгжлэг хийсэн байдаг.

Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийхдээ, "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг явуулж байна" гэсэн юм. Тодруулбал, энэхүү хоёр албан тушаалтан нь Дарханы замтай холбоотой зарим зүйлийг нууцалж байсан байж болзошгүй байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногийн АТГ-ын нэгжлэгтэй холбоотойгоор тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.

 


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.194
    2022/08/27

    Doogii avgai olon jil zamaas asar ix mungu tsusalsan daa

    Хариулах
  • 66.181.161.66
    2022/08/26

    Улс ороноо боддоггүй авилагчидын хөрөнгийг хурааж замын ажлыг яаралтай гүйцэтгэ Том бүлглэл байгаа биз ээ

    Хариулах
  • 176.127.73.114
    2022/08/25

    Европ Америкаас 5 дахин , Хужаагаас 10 дахин өндөр үнээр 1 км зам бариулдаг баян орон манайхаас өөр хаа ч бхгүй

    Хариулах
  • 202.126.90.23
    2022/08/25

    яаж чадахгүй . 2 хүн суусан болоод гарна

    Хариулах
  • 66.181.161.25
    2022/08/25

    Сайн шалгаж.шийтгэх хэрэгтэй энэ замаас болж олон иргэд амь нас эд хөрөнгөөр хохирсон

    Хариулах
    • 66.181.185.105
      2022/08/25

      Иргэдийн эд хөрөнгийн хохирол амь нас ямар ч падлийгүй энхрий хайрт намчид л баяжиж хөлжиж байвал барав

  • 122.201.22.203
    2022/08/25

    Яаан даа

    Хариулах
  • 192.82.70.133
    2022/08/25

    Буруутай эзэд байж л таараа, тогтоогоод тэднээс ослоор амь эрсэдсэн, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохиролоо төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.90.37
    2022/08/25

    яам болон гэртээ мөнгө хадгалах авилгачид одоо үед бх уу

    Хариулах
    • 66.181.185.105
      2022/08/25

      Оймсондоо хийхээ больсон байхаа

  • 66.181.160.32
    2022/08/24

    .....Хариуцлага Тооцох нь Зөв....Төр хохиролоо Алдангийг нь тооцож хэд 3 дахин...өссөн Дүнгээр нь ....Төлүүлэх ёсТой болжээ....Даварсан Луйварчид.. .Завшигчид

    Хариулах
    • 66.181.185.105
      2022/08/25

      Юун арга хэмжээ ял шийтгэл ...идэж ашигласан тэрбум2 төгнийх нь 0.0000 хувиар торгуулаад л өнгөрдөг биздээ тэгээд намаас ийм тийм арга хэмжээ авлаа гэх мэт

  • 66.181.161.100
    2022/08/24

    Цу гээл яамад мөнгөө хадгалах вдэ

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/08/24

    darga said ni l songoj etssiin shiidveriig gargasan bgashd zevuun ymnud dood alban tushaaltandaa tushaachaad hergees multrah gd

    Хариулах
  • 202.126.89.90
    2022/08/24

    Наадуулын чинь эрх мэдэл хүрэхгүй л дээ. Харин яагаад гэдгийг хэлж чадах байх. Цаана нь томчууд нь л байж таарна. Олон хүн илчлэгдэнэ дээ ашгүй.

    Хариулах
    • 202.9.40.58
      2022/08/24

      Буруу хүмүүсээ баривчилжээ. Ард нь байгаа нууц ноёнтонг нь барих хэрэгтэй