МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, дараагийн Засгийн газарт багтах хүмүүсээ тодруулна. Тэдний хувьд парламентад хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай хүмүүсээ энэ удаагийн Засгийн газарт багтаая гэх саналтай байгаа аж.
Ядаж л тэдгээр хүмүүс нь холбогдох салбараа мэддэг учраас ажилтайгаа танилцах зэргээр цаг, хугацаа алдахгүй гэж тооцоолж буй юм байна.
Тэгвэл одоогийн парламентаас дээрх шаардлагыг хангах хэдэн хүн байгааг харъя. Одоогоор УИХ-д Ерөнхий сайд, УИХ-ын дарга, дэд дарга нараас гадна хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон МАН-ын 34 гишүүн бий. Тэднээс Х.Нямбаатар, Б.Жавхлан, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан нар одоо давхар дээлтэй учраас хасаад харчхаж болно.
Үлдсэн 30 гишүүнээс цагтаа ЗТХ-ийн сайд байгаад өнөөдөр тэр салбарыг саад болгосон Б.Энх-Амгалан “өчиггүй өшиглүүлнэ”. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн хувьд том төслүүдээ хөдөлгөж, хөгжүүлээгүй, нэр баастсан гээд мөн хасагдана. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг бол шинэ Засгийн газарт хөл нийлж ажиллаж чадахгүй гээд хасчихна. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар хэзээ ч зүглэхгүй.
Ингээд МАН-ын УЗ-ийн өмнө 24 гишүүний нэр дурайж үлдэнэ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Н.Учрал, Д.Сарангэрэл нарын нэр тунана.
Тэднээс мэдээж дөрвөн эмэгтэй гишүүний хоёр нь сайдын суудалд тухлах магадлалтай. Угаасаа МАН-ын УЗ нэг Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн эмэгтэй оруулах ч үгүй.
Ингээд 22 хүнээсээ хэл амны бай болсон, хандив мөнгө бага өгдөг, олон нийтийн дундах өмнөх асуудлууд зэргийг нь харж байгаад сонголтоо хийхээр зэхэж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.160.27
nudnii bulainuud,uursduusuu ichij amidar.
Хариулах192.82.90.29
Ж.Ганбаатар бүр ч хэрэггүй
Хариулах122.201.21.241
Ичиж амьдар
Хариулах202.72.245.125
24 онд МАН сураггүй болох нь дээ
Хариулах202.126.88.216
Ичиж амьдраасай
Хариулах150.129.141.16
МАН Монгол орон, ард түмнээр тоглож ханаагүй юу.
Хариулах