Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хөөрхий мөрөөдөх дуртай нэгэн гэдгээ алхам бүртээ баталдаг болж. Уг нь тэр хөрсөндөө бууж хэрэгжүүлэх ёстой ажлаа л хийх учиртай. Харамсалтай нь ам нээх бүртээ мөрөөдөл, хий итгэл үнэмшил ярьсаар өдийг хүргэлээ.
Тэр өмнө нь “Дарханы замаар ингээдээ алхах өдөр ирнэ” гэж тавлаж байсан бол тун удалгүй “Дарханы замтай ямар үйлийн үрээр учирчхав” гээд гайхшаа барчихсан тууж явсан.
Харин энэ удаа Хөвсгөл нуурт усан онгоц аялж эхэлсний 112, Монголд усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойн үеэр дахиад л олон нийтийг гайхшируулав.
Тэр “Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Үүнд усан замын тээвэр, тэр дундаа зорчигч тээвэр чухал. Цаашдаа Монголын экспортын ачааг өөрийн орны далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэх нь бидний мөрөөдөл.” гэж хэлж орхив.
Уг нь төр, засгийн ажил, төсөл, арга хэмжээ мөрөөдлөөр жигүүрлэсэн нэг сайдын санаагаар бус бодлого, баримт бичгийн хүрээнд явагддаг баймаарсан. Харамсалтай нь, Л.Халтар бол мөрөөдлөө биелүүлэхээр сайд болсон нэгэн гэлтэй л байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна