Найрагч гишүүн карьераа сайдаар дуусгана

Moderator
2022/08/22

УИХ-ын гишүүд давхар дээлтэй болчих гээд “сарвалзаж” байхад тааваараа, тарвалзаж байгаад сайд болох нэг хүн байна. Тэр нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Мань хүн яруу найрагч юм болохоор Соёлын сайдын суудал санаанд нь багтаад байгаа бололтой юм.

Г.Мөнхцэцэг анх парламентад орохдоо Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргоос сонгогдож байв. Түүнтэй хамт УИХ-ын 13 дугаар тойргоос Б.Дэлгэрсайхан “гарч” ирсэн.
Мэдээж Г.Мөнхцэцэгийн хувьд яруу найрагч гэдгээс өөрөөр дорноговьчуудад танигдаагүй учраас мань хүнийг үндсэндээ Б.Дэлгэрсайхан хөтөлж, чирч, гулдарч явж байж ялалт байгуулж байсан гэдэг.
Тэр ч утгаараа 2020 оны сонгуульд Г.Мөнхцэцэгийг нэр дэвшүүлнэ гэхэд нь Б.Дэлгэрсайхан ихэд бухимдан, хамт явахгүй гэдгээ илэрхийлж байжээ. Хэрвээ Г.Мөнцэцэгээ нам өөр газар “цөлөхгүй бол би хандивласан мөнгөө авна” гэж мань хүн уурласан тухай ойрын хүрээнийхэн нь ярьдаг.
Ардын намынхан арга ядахдаа Говьсүмбэр аймгийг Дундговьтой нийлүүлж, Г.Мөнхцэцэгийг Сү.Батболдод даатгаснаар асуудал намжиж, ахтайгаа хөтлөлцөж, явсаар одоо гишүүн хатагтай болчхоод байгаа.
Асуудал ингээд дуусаагүй. Дундговь, Говьсүмбэрийн тойрог руу Б.Саранчимэг гүйдэлтэй болж, хөөрхий Г.Мөнхцэцэг жийгдэх нь эртнээс тодорхой болоод эхэлсэн.
Тиймээс одоо МАН түүнд дахин боломж олгохгүй гэдэг үнэнтэй эвлэрсэн найрагч гишүүн тэгвэл сайд болж үзнэ хэмээн “томорсон” юм байх.
Тэр ч утгаараа түүнийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд энэ удаагийн Засгийн газарт Соёлын сайдаар томилж, амыг нь барихаар тохироо яваа аж. Мань хүн яах вэ хаа ч явсан гишүүн эсвэл сайд гэж дуудуулах сэтэртэй болж, улстөрийн карьераа дуусгах нь байна даа.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.116
    2022/08/25

    Улс орныг сайн эдийн засагч эсвэл инженер мэтийн суурь шинжлэх ухааны чиглэлээр болвсрол эзэмшсэн хүмүүс хөгжүүлдгийг дэлхийн жишиг харуулж байна.Сэтг

    Хариулах
  • 66.181.161.20
    2022/08/23

    Ufsiin hazgai helt Tserenbat ni uud ni tataad awna daa.haana ch gazardahgui

    Хариулах
  • 202.126.88.229
    2022/08/22

    Huurhii duu.mongol turd ene metiin chadalgyi amitad said bolno geheer uls oron maani yaj hugjuh bolj b.na aa.arai dendyy yumdaa.

    Хариулах
  • 202.9.40.5
    2022/08/22

    Dundgovid Uranii hor iheseed.ard tumen heden hamgaalagchtai ulaan garaaraa uzeed l bn SU.ene neg 2 uom guilagchilj ochij har madhinaar garaad tag.Huuk ch buruutai.MAN gevel zaaval ylah uom shig bsan.Dundgoviin tulee ajillaachee.

    Хариулах
  • 103.26.195.103
    2022/08/22

    Иийм хүнээр сайд тавих албагүй шүү дээ чадвар муутай хүн.

    Хариулах
  • 66.181.166.231
    2022/08/22

    их хуралд үг хэлэх нь цөөн сул хүн

    Хариулах
  • 202.131.229.246
    2022/08/22

    дорноговийн гурван донгио

    Хариулах
  • 202.126.90.29
    2022/08/22

    иймэрхүү балай авгай ичиж үхээсэй

    Хариулах
  • 203.91.112.133
    2022/08/22

    Чадвар муутай санагдсан, улсаа бодоод арай өөр хүнээр сайд хийлгээрэй

    Хариулах