Цагдаагийн албан тушаалаа ашиглаж иргэнийг зодож, дарамталсан хэрэг гарчээ

Moderator
2022/08/19

Энэ наймдугаар сарын 13-ны өдөр /2022.08.13/ Э**** цогцолборт үйлчлүүлж байсан БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам сахиулах тасгийн дарга, цагдаагийн ахмад Д нь хажуу зэргэлдээ ширээнд сууж үйлчлүүлж байсан 30 орчим насны иргэнд цагдаагийн үнэмлэхээ харуулж зодон танхайрч, эрүүг нь хугалсан хэрэг гарчээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн гэмтлийг хүндэвтэр зэрэгтэй хэмээн тогтоосон бөгөөд цагдаагийн албан хаагчийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн байна. Одоогоор хэргийг ЦЕГ-ын дотоод шалгалтын албанд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд хүний биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн эрүүгийн хуулийн яллагдагчаар татагдаж шүүх хурлын тов гаргаад байгаа аж. Тус БЗД-ийн цагдаагийн албан хаагчийн хувьд хохирогчийг “Чаддаг юм бол ажлаас халуулаарай” гэх мэтээр албан тушаалаар айлгаж дарамталсан үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.



Эх сурвалж••• Isee.mn


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.123
    2022/08/23

    Дээрээсээ сайн хамгаалалттай хулгайч байна даа.

    Хариулах
  • 66.181.161.54
    2022/08/20

    эрүү хугарчихаад байхад хүндэвтэр зэргийн гэмтэл гэж гарсан гэнүү? яс хугарсан бол хүнд зэргийн гэмтэл тогтоогдох ёстой билээ.

    Хариулах
  • 103.57.92.129
    2022/08/20

    цагдаа болон ямар нэг төрийн албанд тохирохгүй хүн байна даа

    Хариулах
  • 202.126.89.88
    2022/08/19

    6 хоногийн өмнө болсон асуудалд шүүх хурал товлоод байгаарай

    Хариулах
  • 202.55.188.87
    2022/08/19

    Төрийн бууны нохойнууд хаа сайгүй даварсан бх юмаа

    Хариулах
  • 122.201.21.198
    2022/08/19

    Chingeltei dvvreg odoo bs baynzvrkh dvvreg

    Хариулах
  • 122.201.21.198
    2022/08/19

    dvvrgvvdiin hew jurmiin tasgiin darga nar gj sawsagnasan ymnuud bhiin

    Хариулах