​ Төрийн өмчит их дээд сургуулиуд төлбөрөө нэмж уралдав

Moderator
2022/08/18

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч сайдын амнаас өрсөж төрийн өмчит их дээд сургуулиуд төлбөрөө нэмээд эхэлжээ.
Тухайлбал ШУТИС, ХААИС, СУИС төлбөрөө нэмжээ.
ХААИС-ийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээс хамааран өнгөрсөн жил 111-128 мянган төгрөг байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.
Түүнчлэн төлбөрийн асуудлаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Их дээд сургуулиуд төсвөө арванхоёрдугаар сард батлуулдаг. Тэр үед их дээд сургуулиуд төлбөрөө нэмэх эсэхээ шийддэг. ШУТИС болон манай сургууль төлбөрөө 30 орчим хувиар нэмсэн. Энэ батлагдсан төсвөөрөө энэ оноо дуусгана. Цааш нэмэх эсэхээ арванхоёрдугаар сард шийднэ” гэж хэлжээ.
Харин ШУТИС-ийн энэ жилийн элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 120-138 мянган төгрөг болсон байна. 2021-2022 болон түүнээс өмнөх оны элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 83-105 мянган төгрөгийн хооронд байсан аж.
Харин СУИС-ийн нэгдүгээр курсийн нэг кредитийн төлбөр 104350 төгрөг болж нэмэгджээ. Бусад курсийн төлбөр нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. 2021 онд мэргэжил, курсээс хамааран нэг кредитийн төлбөр 56-93 мянган төгрөг байжээ.
Төрийн өмчит их дээд сургуулиуд ямар шалтгаанаар, яагаад төлбөрөө нэмж байгаа нь тодорхойгүй. Үнэн хэрэгтэй сургалтын чанар, хүртээмж, суралцагчдын сэтгэл ханамж аль аль нь дээшилж байж төлбөрөө нэмдэг болмоор байна.
Их дээд сургуулиуд чанар чансаагаа ахиулж уралддаг бус төлбөрөө нэмэхдээ л уралддаг болоод удаж байгаа. Салбар яамнаас анхаараасай.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.175
    2022/08/20

    Харин ч гайгүй нэмсэн бна. Зарим сургууль 1 кредит нь 205,000 болсон шүү.

    Хариулах
  • 66.181.161.73
    2022/08/19

    Yamniii said yhaantai yum bol ix deed syrgyyliin tulburiin daramtiig n yariachee bainga nemne syrgalt gej yu ch bhgv xeden diplomnii golyyd l tugsuj bn

    Хариулах
  • 202.55.188.123
    2022/08/18

    Tsalin huls nemegdeegui baihad tulbur nemchihvel oyutnuudiin ar geriihend mash ih hvnd tusna shvvdee .

    Хариулах
  • 202.21.103.139
    2022/08/18

    Төлбөрөө нэмдэг шигээ сургалтын чанарын сайжруулмаар юм.

    Хариулах
  • 203.91.115.49
    2022/08/18

    ТӨРИЙН МЭДЛИЙН ИХ,ДЭЭД СУРГУУЛЬ ГЭДГИЙГ БАЙХГҮЙ БОЛГООД ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМААР НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТӨР ӨӨР ДЭЭРЭЭ ИЙМ АЧАА ҮҮРЭХ ШААРДЛАГАГҮЙ ШҮҮ ДЭЭ, ЯДАЖ Л ТӨСӨВ, ТАТВАР ЧИНЬ ХЭМНЭГДЭНЭ ӨИЗ ДЭЭ

    Хариулах
  • 203.217.139.240
    2022/08/18

    Их сургуульд сурч буй хүүхдүүдийн төлбөр юунд зарцуулагддаг вэ гэвэл оюутны сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд зарцуулагддаг. Мэдээж багшийн цалин бас байна. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ өссөн тул нэмэхгүй бол сургууль юугаараа туршилт судалгааны ажил явуулах вэ, оюутанд зориулсан арга хэмжээ яаж явагдах вэ, хичээл зааж буй багш нар яаж амьдрах вэ гээд олон асуулт гарна. Бага цалинтай багш нараа зарим их сургуулиуд алдаж байгаа нь нууц биш. Тэдний цалинг зах зээлээ дагаад нэмэх хэрэг гарна. тэгэхгүй бол ард түмний 1 багш нар ядуурлаа. ажиллах сонирхолгүй боллоо, цаашлаад сэтгэлээсээ хичээлээ заах уу? Бодож үзээрэй та минь.

    Хариулах
  • 192.82.78.110
    2022/08/18

    Сайд нь 12 сард их сургуулиуд төлбөрөө нэмдэгийг мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж худлаа төлбөрөө нэмж болохгүй гэж жүжиглэдэг юм уу

    Хариулах