О.Батнасан Ховдыг ховх сорох уу
Ховд аймгийн дараагийн Засаг дарга болохыг хүсэгчдийн марафон аль хэдийн эхэлж, МАН-ын байраар эргэлдэх УИХ-ын гишүүн аснууд олширчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан О.Батнасан нар.
МАН-ын УЗ тэргүүтнүүд О.Батнасанг зүтгүүлэхээр ам нийлээд байгаа аж. Бүр ЖДҮ-чин, МТЗ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж чадахгүй нь хэмээн “бууж өгсөн” хүнийг шүү дээ.
Хамгийн гол нь Ховдын одоогийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Эцсийн хариуг аймгийн ИТХ-аар шийдвэрлэнэ гэж байгаа ч олонх болсон МАН-ынхан бүгд төв намынхаа даалгаврыг биелүүлж, Б.Дүгэржавыг үдэж, О.Батнасанг угтан авах нь гарцаагүй.
Тэгэхээр МАН-ын томчууд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг түргэвчлэх бус дараагийн сонгуульд хөрөнгө мөнгө босгож өгөх хүнийг Ховдын Засаг даргаар томилох нь гэх хардлагыг бий болгож байна. Үндсэндээ О.Батнасан Ховдын Засаг дарга боллоо гэхэд эрх мэдлээрээ далайлгаж эдийн засгийг нь элгээр нь мөлхүүлж, Эрдэнэбүрэнгийн станцын хөрөнгийг ховх сорох байлгүй.
Хэрэв тиймгүй сэн бол О.Батнасанг зүтгүүлэх ямар ч шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн хувьд 2016 онд Ховд аймгаас парламентад сонгогдож байсан. Гэхдээ тухайн дөрвөн жилийн хугацаанд олон нийт О.Батнасан гэж гишүүн байдаг эсэхийг огт мэдэхгүй шахам явсан, “ёстой л “хэлгүй”-чүүдийнх нь нэг байв. Харин мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан нь ил болсноор олонд нийтэд танигдсан гэж болно. Тиймээс ч МАН 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хасчихсан.
Гэхдээ О.Батасангийн хувьд албан тушаалгүй үлдэж, лааз өшиглөхгүй гэж МАН-ын төв байраар байнга эргэлдсэний эцэст МТЗ-ын гүйцэтгэх захирлаар 2021 оны наймдугаар сард томилогдсон ч жил ч хүрэлгүй өнгөрөгч тавдугаар сард ажлаа өгсөн хүн шүү дээ.
Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэе гэж байгаа бол О.Батнасанг бус арай өөр хүнийг Ховдын Засаг даргаар томилох боломж байж л таараа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
66.181.160.6
За ёстой мэдэхгүй гар байна Ховд энэ хүнээр л дутав гэж өөр хүн байгаа гэвч ман гаргаж ирэхгүй л дээ заавал идэж уудаг шунал нь шулам болсон хүн олох нь тодорхой
Хариулах66.181.160.14
Энэ хүн чадна чадвартай нутгаа гэсэн сэтгэлтэй мундаг боловсон хүчин шүү
Хариулах202.126.90.139
УИХ-н гишүүн Сандагийн Бямбацогтыг аймгийн засаг даргаар тавья.
Хариулах202.126.90.124
Сонгогдон тойрогтоо их ажил хийсэн хүн шүү. Эрдэнэбүрэнгийн УЦС-н төслийг анх санаачилж УИХ-р батлуулсан маш зөв хүнийг Ховд аймгийн Засаг даргаар томилох гэж байгааг дэмжиж байна. Цаашдаа ч аймагтаа илүү ихийг хийж бүтээх байхаа амжилт хүсье!
Хариулах103.242.46.115
bitii hsaa pizda min yostoi medkuun bn batnasang
202.126.90.158
Шаадаг пязду вэ хаха, ЭБ-УЦС төслийг энэ санаачлах уу? ёстой л заяа толгой нь зэрэг дутах байлгүй дээ, жинхэнэ хорчин тарвага шүү дээ!
103.57.92.129
ерөнхий сайд өөрөө мэдэг тамын тогооны үлгэр ярихаа боль
Хариулах64.119.16.249
Цүнхтэй дарга хэрэггүы
Хариулах192.82.82.189
Зөв хүний тавьж байгаа юм бна боловсролтай чадвартай