Үнэ, чанараа тэнцүүл

Moderator
2022/08/17


Дүрэмт хувцас өмсөнө, өмсөхгүй гэх талцал үнэн хэрэгтээ иргэдийн маргалдах ёстой сэдэв биш юм. Дэлхийн ихэнх улс орнуудын сурагчид нас, насны ангиллаар сургуулийн дүрэмт хувцас өмсдөг. Энэ нь нийтлэг зарчим болоод удаж буй.
Зах зээлд үүсээд буй дүрэмт хувцасны үнийн хөөсрөл иргэдийг бухимдуулж байгаа нь үнэн. Гэхдээ өндөр үнэтэйгээ адилхан чанартай байвал нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Эдэлгээ, насжилт муутай, чанаргүй материалтай тэгсэн мөртлөө тэнгэрт хадсан үнэтэй дүрэмт хувцас л гол асуудал болоод байна.
Ялангуяа бага ангийн сурагчид дүрэмт хувцсаа амархан бохирдуулах, урах, ханзлах явдал түгээмэл гардаг. Тэр бүрд угааж, индүүдэх, оёж, засахад эдэлгээ даахгүй, өнгөө алддаг. Ингээд л шинэ дүрэмт хувцас авах хэрэг болдог. Үүнээс болоод л эцэг эхчүүд чанаргүй дүрэмт хувцаснаас халшраад байгаа юм.  

Нөгөө талаар хямдхан материал богино хэрэглээтэй байхаас гадна эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй байна. Цэвэр даавуун материал ашиглаагүй дүрэмт хувцас өмссөнөөр харшил өгөх, хүүхдийн биед тухгүй байх, босож, сууж чөлөөтэй хөдөлгөөн хийхэд саад болдог гээд тоочвол дутагдалтай тал олон бий. Иймээс л сурагчдын дүрэмт хувцасны чанарын асуудал анхаарал татаж байгаа юм. 
Сургуулийн дүрэмт хувцас сурлагын амжилтад нөлөөлдөггүй ч сурагчийн төлөвшилд нөлөөлдөг. Иймд чанараасаа давсан үнэ, хэрэглээнээс хэтийдсэн ханшийг бууруулдаггүй юмаа ахиж өсгөмөөргүй байна.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.119
    2022/08/18

    Mongoldoo hiij baigaa gehed metrial une iin huvid harin ch bolomjiin hiideg baih shuu manai mongolchuud humuus uursduu umsuj zvvj uzsen yum shig bor porm tsagaan sarpanchik shig l bodood baih yum hytad porm iin hereglee hugatsaa n bol 2-3sar bolool muudaad eheldeg mongol porm hajuud n bol hamaagu edelgee urttai

    Хариулах
  • 49.239.65.211
    2022/08/17

    ter hytdaas oruulj irj bgaa duremtuud ystoi muuhai shdee. gyalgar uut omsuulj baigaagaas ylgaagui de. sailaad l avaad bhiig ni yaana. une hymd bolohoor l tegdeg bhdaa. ydj busdadaa tiim muuhai ym hudlaa surtalchij avhuulmaargui bnaa.

    Хариулах
  • 66.181.161.89
    2022/08/17

    Huuhed 10garui jiliig duremt huwtsastai unguruuldeg. Ingeed bodhod hamgiin sain chanariin unetei gesniin l edelj heregleh n zuutei bolow uu. Jil bolgon duremt huwtsas awah bishdee, etseg ehchuud uursduu yaaj ugaaj tsewerlehee medehgui ungiin ih aldagduulaad bur miaruulaad bdag yum shig snagddag shuu

    Хариулах
  • 66.181.177.36
    2022/08/17

    arai hymd gd hytadg songoj awaad jil bolgn l form awdg bzde ta nar. hedn tugrg nemeed uneteiges ni awhd hedn jil form awhqu gd bod bod

    Хариулах
  • 64.119.23.245
    2022/08/17

    Эцэг эхчүүдийн дийлэнх ойлголт, эдэлгээ муу л гэх юм. Үнэ нь нэмэгдсэн ч миний хүүхдүүддээ авдаг дүрэмт хувцас 2-3 жил бол хангалттай өмсөөд байдаг. Хэт их уурсаад, уусаад байх юм. Яг үнэндээ цалиндаа таарахгүй хэмжээний хэрэглээний үнийг бий болгож өсгөж байгаа улс төрчид л асуудалтай! Дүрэмт хувцасны үнэ өсөхөд гэнэт дүрэмт нь л нэмэгдсэн юм шиг сүр болж байна даа…

    Хариулах
  • 192.82.82.68
    2022/08/17

    zarim etseg ehchuud hytadiin chanargui porm awchihaad undesnii uildweriinhiihee pormiig iim tiim gd goochlood baigaag ni oilgohgui bna bi law 10 jildee porm awaad 2 jil omsson ymar ch tiim boosroh uragdah ym bgagui odoo dvv maani omsoj bga. neg chanartai porm awahad tgd heden jil bol omschihno shuu dee

    Хариулах
  • 202.9.46.91
    2022/08/17

    Манайхан нээрээ хятад сайн шүү би хэрэглэж үзсэн гээд бичихээр л итгээд наачихдаг тэ. Ккк. Хүүхдээ юу өмсөх үү гэдэг бол ёстой түй ч сонин биш байгаа юмдаа.

    Хариулах
  • 66.181.161.40
    2022/08/17

    Материал бол хамгийн чухал яг л ээж аавын дараа хүүхдийг халамжлах халамжлагч байх ёстой. Цэвэр даавуун орц найрлагатай, уур амьсгалд таарсан, нимгэлж зузаалах боломжтой гээд л. Хүүхдээ сургуульд оруулах жилээ дүрэмт бас л асуудал болж бсан маш олон сонголт. Гэхдээ эрж сурж үзсэний эцэст үндэсний үйлдвэрлэл нь дээр болохыг мэдсээн. Цэвэр даавуун дээрээс нь хониний ноосон орцтой болохоор амьсгалдаг нь тодорхой гэж бодоод сонгосон. Хониний ноос орсон юм болохоор эхэндээ жоохон бөөсөрч бгаад бөөсийг нь түүгээд өмсгөөд байхад зүгээр болж бсан. Тэгээд хэт халуун усанд угааж болохгүй гээд бас арчлах нь түүнээсээ чухал юм бна лээ. Ямарваа хувцасыг зөв угаах индүүдэх нь хувцасны насжилтыг уртасгадаг гэдэг шүү дээ. Манай дүүгийн хүүхэд ч дан өөрийн улсын пормоо авдаг. Таарах нь манай хүүхдэд ирээд байгаа болохоор чанар бол сайн л юм бна гэж бодоод бгаа ш дээ.

    Хариулах