Жигдрэлт жигд бус амьжиргааг далдалдаг

Moderator
2022/08/15

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нээх болсон энэ цаг үед сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна гэх мэдээлэл гарах болжээ. Үүнтэй холбогдуулан нийгэмд сурагчид заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй, жил бүр өндөр үнээр дүрэмт хувцас худалдаж авдаг байдлаа зогсоомоор байна гэх хандлага ч ажиглагдах болов.

Үнэн хэрэгтээ сурагчид ижил төрлийн хувцас өмсөхөө боливол амьжиргааны түвшний ялгаатай байдал хамгийн их мэдрэгдэнэ. Нэг ёсондоо сурагчдын дунд нэг нэгнээ ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл одоогийнхоос ихсэх магадлалтайг үгүйсгэх боломжгүй.

Түүнчлэн дүрэм хувцсаар жигдрэх нь хүүхдэд хариуцлагатай зан чанар суулгаж, нийгэмших, төлөвлөх чадварт суралцуулдаг. Хүүхэд дүрэмт хувцсаа цэвэрлэх, өмчлөх, зөв цэгцтэй өмсөх гээд нийтлэг энгийн чадваруудыг эзэмшиж байдаг. Энэ нь цаад утгаараа хүүхдийг нийгмийн нэг хэсэг болгон төлөвшүүлэх, өөрийнхөө эд хэрэгслийг арчлах арга ухаанд чиглүүлж байгаа юм. Мөн нийтээр дагаж мөрддөг дүрэм журам байдаг юм байна гэдгийг ойлгож, хэм хэмжээнд захирагдах ухамсар тогтдог.

Нөгөө талаар сурагчид дүрэмт хувцас биш дуртай хувцсаа сургуульдаа өмсөх нь эцэг эхчүүдэд харин ч их санхүүгийн дарамт болно. Таван өдрийн таван өөр хувцас нэг дүрэмт хувцасны мөнгөнөөс илүү гарах нь лавтай.

Түүнчлэн бид нийгэм цаг үеийн байдлаа ухамсарлах хэрэгтэй. Үйлдвэрлэгч орон биш тул хувцасны материал үнэтэй орж ирэх нь ойлгомжтой зүйл. Бараа бүтээгдэхүүний үнэ жигд өсөж байхад дүрэмт хувцасны үнэ ганцаараа бууна гэж байхгүй шүү дээ.

Иймээс л үнэтэй байна гэж ундууцахын оронд үнэ, мөнгөнөөс давсан цаад шалтгааныг бодож үзэх учиртай.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.15
    2022/08/18

    Za shaaldaa hudlaa monopol biznes n dampuurah geed bhaar hvssen hvseegvi surguulias gaduur bvgd l uulzaj bgaashdee gehdee dvremt huwtsasgvi

    Хариулах
  • 103.229.121.233
    2022/08/17

    дүрэмт хувцас өмсөх нь зөв үнийн тал дээр л хүмүүс шүүмжлэлтэй хандаж бга үндэсний гэхээр нь үнэ тэнгэрт энэ байдлыг халмаар бнааа

    Хариулах
  • 66.181.160.46
    2022/08/16

    баяр наадмаар хэр их төсөв гаргадаг билээ дээ бодох хэрэгтэй нөгөө талаасаа олон хүүхэдтэй хүмүүст мэдээж үнэтэй дүрэмт хувцас авах нь хүндрэлтэй ,дүрэмт хувцасаар жигдрэхгүй бол ялгаа гарах нь тодорхой харин тэр хувцас нь дан цамц жилетка гэх мэт хүүхэдэд төвөггүй хөнгөн эцэг эхэд хямд байх нь тустай болов уу

    Хариулах
  • 64.119.29.144
    2022/08/16

    zuvuu ...yaj iij bgaad form avaad ugvul khuvtslaltiin yalgaa zereg zindaa garakhgui sh dee...odoonii khuukhduud ikh aikhtar blson shuu...etseg ekhiinkhee unaa tergeer khurtel zindaarkhdag blson...

    Хариулах
  • 66.181.191.35
    2022/08/16

    huuhed nil huls bolson baidag. angid n bagsh n yadaj pidjakiig n tailj suuhiig n zuvshuurmuur

    Хариулах
  • 66.181.160.13
    2022/08/15

    ганц дүрэмт хувцасаар баян ядуугийн ялгаа гардаггүй бгаа. ер нь зарим улс орон ижил өнгийн подволк гээл ижилсэх юм бналээ тиймэрхүү байж болдоггүй юм байхдаа гэж бодохийн.

    Хариулах
  • 202.21.117.10
    2022/08/15

    Дүрэмт хувцас өмсөхгүй гээгүй. Зүгээр хүүхдэд төвөггүй, хөнгөн хөөрхөн, эцэг эхэд хямд байхаар байвал гээд байгаа шүү. Ижил төрлийн хөнгөн хувцас.

    Хариулах
  • 64.119.19.182
    2022/08/15

    Тэр үнэтэй хувцасыг чинь ядарсанууд нь авч чадахгүй .Дээр нь солих цамцгүй өнгө нь алдсан багадсан ч өмсүүлсээр бгаа хүмүүс зөндөө бн шүү

    Хариулах
  • 64.119.19.182
    2022/08/15

    Дүрэмт хувцас үнэтэй бгаа нь дээр чанаргүй хүүхэдийн биед эвгүй бн .Гадуур дэлгүүрүүдээр формын өмдтэй адил брюкнууд 30.0 .даавуун сорочикнууд 20. 30.0 ноосон мак 25.0 гээд байж л бдагштээ.Хамаагүй чанартай бдаг .шүү

    Хариулах
  • 66.181.160.103
    2022/08/15

    Сурагчийн дүрэмт хувцас дэндүү үнэтэй байна. Дээрээс нь загвараа ч солимоор юм аа.

    Хариулах
  • 202.9.40.117
    2022/08/15

    Түр зууртаа шнэнийг нуудаг юм биз дээ? Үнэнийг нуух нь сайн арга биш. Тэгээд ч сурагчийн дүрэмт хувцас жирийн хувцаснаас хамаагүй их үнэтэй байдаг. Америк, Канад, барууны хөгжилтэй орнууд аль эрт дүрэмт хувцаснаас татгалзсан.

    Хариулах
  • 43.242.243.227
    2022/08/15

    сурагчийн дүрэмт хувцас,цүнх үнэтэй байна

    Хариулах
  • 66.181.161.35
    2022/08/15

    Сурагчийн дүрэмт хувцас үнэтэй өмсөх шаардлага бгүй гэсэн асуудал бараг жил бүр л гарч байдаг харин үүнээс илүүтэйгээр дуртай хувцасаа өмсөнө гэвэл ялгаа их гарах болно ямар ч хүн хүнээр хэлүүлэлтгүй үүнийг сайн ойлгомоорсон..

    Хариулах