Дандаа асуудал дагуулж, маргаан дэгдээж байдаг “давхар дээл”-ийн асуудал өнөөдөр эцэслэгдэнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг өнөөдөр товлоод байгаа бөгөөд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар өнгөрсөн жил дээрх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд өргөдөл гаргасан. Тэд “давхар дээл” Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд гомдол гаргаснаараа олонхын бүлгийн хүслийг биелүүлсэн цөөнхийн бүлгийн гишүүд болж хувирсан юм. Үүнээс өмнө Т.Доржханд гишүүн мөн л олонхын бүлгийн хүслийг биелүүлээд Цэцэд хандсан.
Хэрвээ Цэц Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэж хязгаарласан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл “давхар дээл”-тийн тоо нэмэгдэнэ. Бүр их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас шууд хэрэгжээд явчихна гэж ойлгож болно.
Энэ хэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд хөдөлгөөн орох нь тодорхой хэмээн дараагийн сайдуудын буухиа эхлээд байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уг нь 18 сайдтай ажиллах ёстой, 16-тай яваа. Цэцийн шийдвэрийг харж байгаад нэмэх хоёр болон байгаа 16-даа өөрчлөлт хийхээр болоод байгаа юм.
Ямартай ч одоогийн 16 сайдаас дан буюу сул хүмүүсээ бүгдийг үдэхээр шийдээд байгаа аж. Учир нь төсөв болон бусад асуудлыг УИХ-д оруулахад тэд дэндүү жулдаад, худалч хүнд анхны хэлэлцүүлгийн үеэр бүдэрчих гээд сандаргадаг. Тиймээс “дан дээл”-түүд Засгийн газарт хүч нэмэх бус харин ч чөдөр болчхоод байгаа. Тэр ч утгаараа сайдуудаа үдэхээр дараагийн яриа явагджээ. Харин БХБ-ын сайд Б.Мөнхбаатарыг чирч үлдэх гэнэ. Мань хүний авч үлдэж, сая эхлүүлсэн Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн ажлыг дуусгуулахаар болжээ.
Харин “давхар дээл”-түүдтийн хувьд Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан гурав үлдэнэ. Харин Л.Энх-Амгалангийн хувьд энэ хичээлийн жилийн эхлэл ямар байхаас ихээхэн зүйл шалтгаална гэж ярилцсан байна.
Үндсэндээ дараагийн Засгийн газарт 13-14 сайд хэрэгтэй бөгөөд Ерөнхий сайд ер нь “давхар дээл” хэрэгтэй юм байна гэдгийг тооцоолж, бас ч үгүй МАН дотор ч энэ яриа хэдийн хэрэгжих шатанд хүртлээ яригдчихсан. УИХ-ын гишүүд ч “уралдааны морьд” аятай дүүхэлзэж, МАН-ын даргадаа биш олон нийтээс “очков” авчих гээд сүгсэлзэх болоод байна.
Юутай ч Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг харж байгаад гараанаасаа гарах нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
103.229.122.150
Л.ЭНХ-АМГАЛАН ШИГ САЙД ОЛДОХГҮЙ ШҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА. Боловсролын яам харин чанаржиж байгаа шүү.АН-ын .Гантөмөр Ч ёстой баллаж өгсөндөө.Уншиж,бичиж чадахгүй бөөн нойл хүүхдүүд ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРЖ ЧАДДАГ ОЮУТНУУДЫГ НҮД ҮЗҮҮРЛЭЖ БАЙСАН ҮЕ ОДОО Ч ДУУСААГҮЙ Л БАЙГАА ШҮҮ балаг ийм аюултай г гантөмрийн жишээ тод харуулдаг юм.
Хариулах192.82.85.53
овоо нэг засаг тогтвортой байж нэг ч гэсэн ажил урагшилж зөв голдиролдоо орох гээд байхад дахиад огцорч өөрчлөгдөнө гэх юмаа улс орноо боддоггүй шуналын тип болсон энэ нэг уихг нээрээ ёстой нэг өөрсдөө чөдөр тушаанууд
Хариулах202.126.89.137
Боловсролын яам боловсролыг дампууруулж дууслаа, ялангуяа дээд боловсрол ухралтанд орсоон!!!
Хариулах192.82.68.251
Энэ мангарууд нутаг нутгаа хөгжүүлээч.Харах царайны дибиль юмс.
Хариулах202.126.90.45
Бүгдий нь бууднаа, дэлбэлнэ ээ
Хариулах202.21.124.130
Тэр нэг авдарны арслан шиг царайтай , огт юу ч хийдэггүй БХБ сайд бна, яагаад үргэлж ямар нэг албан тушаал дээр бдагийг нь огт ойлгодоггүй.
Хариулах203.91.112.133
Чадварлаг сайдуудтай байх юм салбаруудаа чирээд явчихна ш дээ, одоогоор боловсролын салбарт хүмүүс нэг их санаа зовохгүй л байх шиг байна. Үлдэх гэж байгаа хүмүүс нь ч яах вэ болж л байна, бусдыг нь дандаа чадварлаг зохион байгуулагчдыг сонгоосой. Юм л хийх хүн байгаасай, Тэгээд улс минь жаахан ч гэсэн хөгжөөсэй, хятадаас бусад орны иргэдийг бага багаар суурьшуулж, бизнес эрхлэх нөхцлийг нь хангаж өгвөл ядаж тэдгээр улсуудын соёлоос суралцана, хятадуудаас сурах соёл гэж байхгүй. Бузар булай муу муухайг л сурдаг.
Хариулах