Саяхан л Монгол Улсн ТОП 100 ААН-ийн нэгээр шалгарч байсан Таван богд фүүдс чинь ингэхэд хоол хийдэг үү, хор тараадаг юм уу.
Тодруулбал, KFC-д хордсон тухайгаа холбогдох хяналтын байгууллагад мэдээлэхэд, цаадуул нь баримт нь устчихаж гээд ердөө Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ.
Уг нь тухайн иргэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацсан байна.
Энэ дагуу Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийж, Улсын байцаагч хордлогод орсон гэх иргэний захиалга хийсэн өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсан байна.
Гэвч “KFC Смарт” салбарынхан байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчиж, дээжийг аль хэдийн устгасан байж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна. Энэ нь “...хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэсэн заалт.
Тэгэхээр “Таван богд фүүдс” ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрынхан стандарт шаардлагад нийцсэн хоол, бусад бүтээгдэхүүнээр үйлчилдэг гэдэгт эргэлзээ төрж байгаа юм. Мөн тэдэнд үйлчүүлэгчийн эрүүл мэнд огтхон ч хамаагүй бөгөөд ердөө өөрсдийн нэр хүнд л чухал бололтой юм.
Мэргэжлийн хяналтынхан ч Зөрчлийн хуулийн дор 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх үү. Үнэндээ KFC-д 500 мянган төгрөг гэдэг торгууль болж, ажилтнууд нь алдаагаа засах хэмжээ мөн үү гэдгийг нягтлах л хэрэгтэй баймаар юм. Хүчтэний өмнө хүчгүй нь бөхийдөг гэгчээр төрийн хяналтын байгууллага баян байгууллагын зусар аргын өмнө хэдхэн төгрөгний торгууль тавьж бөхөлзсөөр байх уу
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
202.126.89.63
Junk food! Do not eat
Хариулах66.181.161.120
tgl gutegleg shdee ursuldugch baiguulga in oilgoomjtoi yman dr ez ymaa
Хариулах103.10.22.119
umnu n zugeer l bdag bsaan suuld 2,3 salbaraas n awch idsen nuli tos daasan ym l ugsunshd tegeed l guilgej bgaamdaa chanartaa anhaarah bolson2
Хариулах202.21.108.154
3 хоногийн өмнө манай хүү Зайсангийн салбараас мөн хордсон. Өөрсдөө дусал хийлгээд өнгөрсөн. Утасдаад ч нэмэргүй гэж бодоод. Дахиж орохгүй гэж бодоод сууж байна
Хариулах202.126.88.79
Хүүхдийнхээ болон өөрсдөө гараа сайн угааж ариутгах хэрэгтэй. Гадуур баахан явж нян бактертэй болсон гар хуруугаа ариутгахгүй тэгээд төмс тахиаг угаасаа тэр гараараа барьж идчихээд бусдад буруу өгөх. Өөрсдөө ариун цэврээ сахиач
122.201.21.107
ер нь их муу үйлчилгээтэй. амт нь ч онцгүй болсон байна лээ. монголд ямар стандарт гэдэг юм байдаг биш. одоо тэр толгой гадны байгуулга нь ямар хариуцлагагүй юм. хүн ардыг хордуулаад байгааг мэдэж байгаа юмуу?
Хариулах203.91.115.244
За энд баахан KFC ийн ажилчид хараалаа урсгажээ эцэст нь хэлэхэд танай гэр бүлийнхэн бүгд л идэж таарна Тиймээс нуугаад байлгүй муу зүйл бвал иргэний үүргээ биелүүлж шууд мэдээлж байх хэрэгтэй байна
Хариулах202.126.88.79
Олон л хоолны газар ажиллаж үзсэн. KFC шиг цэвэрхэн, бүх зүйлийг ухаж цэвэрлэдэг газар үнэхээр бхгүй шүү. Захын цайны газар жоом бясаа үүрэлцэнл бгаа.
202.126.88.144
Yg kfc ideed xordsonuu bas oor ym idsen ch biluu manai mongolchuud bas l xvnees awchi gsen setgexuitei xordlogo awlaa gxd vilchluulsn delgvvrtee xvrtel buruu toxno idej uuxaa zoxitsuulax xeregtei shd
Хариулах192.82.82.62
Хор гэдгийг нь мэдсээр байж муулаад байгаа хүмүүс идээд байдаг нь өөрөө их сонин эсвэл нэг мөсөн kfc-г хаавал таарна манай улсын мэргэжлийн хяналтын хүмүүс ажилаа хийхгүй л байгаад байгаа шүү дээр дооргүй авилгал аваад сурчихсан аягүй бол тэр хүмүүс энэ хорноосоо өөрсдөө идсэн байгаадаа үр хүүхдүүд нь ч бас мөн ялгаагүй идсэн байгаа их бага хэмжээгээр
Хариулах66.181.161.92
Thh mongold hetsvv bhd cn ugch bga amtlagchar zodsn ymaa l gudar lda oligtoihon hugjil dewshiltei ch ym shg hotsrogrogdson muj ard tumen chn.. hytadn tynan mujaas bichiw gichii nvv dee
Хариулах66.181.161.72
Xyjaa xatsan tahia amtlagvhind daryylj bgad l shaagaad bdag garyyd n ideed l bdag
Хариулах66.181.184.134
Шингээж чадахгүй бол үлээгээ хийж орсын.. энэ нэг лайтай салбар нэг байна.а .. угаасаа наадах чинь jump food дэлхи мэднэ.. жоронд нь харин буузын нэмчвэл монголд байгаагын хэрэг гарна.
Хариулах202.55.188.118
Ided l mar ni gefes gvzee owdoostei
Хариулах